Эргэн тойронд маань энхийн тулаан өрнөж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Энэ бол ариун тулаан, гэгээн дажин. Хүмүүст илүү таалагдахын төлөө, хэрэглээний зах зээлийг эзэгнэхийн төлөөх энэ “дайн”-д бизнесийн байгууллагууд ур ухаан, менежмэнтээрээ тулалддаг. Хэн нь дийлэхээс үл хамааран хэрэглэгч олон түмэн байнга ялж байдаг.
Энэ “ариун дайн”-д оролцогч талууд танк, их буу бэлдэж, цэрэг дайчлахын оронд интерьер дизайнеруудын тусламжтайгаар шинэлэг, тохьтой орчинг үүсгэж орчны нөлөөллөөр хэрэглэгчдийг байлдан дагуулахыг эрмэлзэнэ. Сайн орчин ялалт дагуулна. Бас хэрэглээний соёлыг дагуулдаг. Орчин олон сайн зүйлсийг араасаа дагуулах үндэс болж өгдөг. Иймээс тэд хамгийн сайн орчинг бүрдүүлэх гэж хичээдэг.