Nepko books
​Авлига, төр хоёр

Сьюзан Роуз Аккерман
Орчуулсан Ц.Цэрэн

Хавтас: Хатуу хавтастай Анхны хэвлэлт: 2007 оны 11 сар Цаасны хэмжээ: 148х210 Хуудасны тоо: 340 ISBN: 978-99929-876-7-7
Улс үндэстний гамшиг болсон авлига, хээл хахуулийн шалтгаан, үр дагаврыг шинжилсэн томоохон судалгааны бүтээл. АНУ-ын Иэлийн Их сургуулийн Улс төр, олон нийт болон Эдийн засаг хуулийн сургуулийн дэд захирал Сьюзан Роуз-Аккерман Дэлхийн банктай хамтран хийсэн олон жилийн судалгааныхаа дүнд энэхүү бүтээлээ туурвижээ.

Түүний Авлига, төр хоёр бүтээл хэвлэгдэн гарсан даруйдаа улстөрч, эдийн засагчдаас томоохон үнэлгээ авсан бөгөөд дэлхийн олон их, дээд сургуулиуд судлах ёстой номынхоо тоонд зүй ёсоор оруулсан байна. Хувийн болон нийгмийн эрх ашиг хэзээд зөрчилдөж ирсэн. Харин авлига нь нийгмийн ганц нэг гишүүний эрх ашигт үйлчлээд бусдад нь ямагт нэрмээс болсоор иржээ.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал