Nepko books
Бид ингэхэд хэн юм бэ?

Дашдоржийн Баярхүү

Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2007 оны 5 сар Цаасны хэмжээ: 148х210 Хуудасны тоо: 332 ISBN: 978-99929-876-8-5
Ардчилал хэдийгээр бидэнд эрх чөлөө, чөлөт эдийн засаг гээд хэрэгтэй бүхнийг минь өгсөн ч өдий хүртэл монголын ард түмний дийлэнх хэсэг нь ардчиллын үр шимийг амьдрал дээрээ үзэхгүй, хүн амын талаас илүү хувь нь ядуурч байна. Юунаас болоод ийм байдалд хүрэв?

Ардчилсан хувьсгалаас хойш өнөөг хүртэл Монгол оронд юу болж өрнөв? Болсон бүхний сайн болоод саар тал нь юу байв? Яагаад тийм байдалд хүрэв? Цаашдаа бид яах вэ? гэсэн олон асуултыг зохиогч Д.Баярхүү энэхүү номондоо өгүүлжээ. 
 
Зүүн хойд Азийн геополитикийн талаар нэлэдээ хэмжээний судалгаа шинжилгээ хийсэн профессор Д.Баярхүү өмнө нь олон улсын харилцаа, геополитик, улс төрийн сэдвээр нийт 20 гаруй ном болон эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж байсан. Түүний зарим бүтээл Орос, Хятад, Америк, Энэтхэг, Япон, Тайвань, Солонгост хэвлэгдэж байсан юм.
 
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал