Зэс, алт, газрын ховор металл зэрэг байгалийн асар их нөөц баялгаараа эдийн засгийн хувьд “Сэргэж буй Монгол” гэгддэг энэ улсад сүүлийн үеийн технологийн гарааны бизнесүүд болон олон улсад өрсөлдөхүйц брэндүүдийн тоо нэмэгдсээр байна. Өргөн уудам газар нутагтайн хувьд зөвхөн мал аж ахуй, аялал жуулчлал төдийгүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, кино урлаг хөгжих боломж бий.
Азийн асуудлаар дагнасан сэтгүүлч, шагналт зохиолч Иохан Найландер Монголд олон удаа зочлохдоо тус улсын удирдагчид, шинийг санаачлагчидтай (цахим нүүдэлчид, жазз хөгжимчид, жирийн гэр бүлийг дурдаагүй) ярилцан, Монгол Улс хөгжлийн дараагийн шат руу шилжихэд бэлэн байгааг анзаарчээ.
Энэ ном улс орныхоо ардчиллыг бэхжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө тэмцэж буй хувь хүмүүсийн тухай, уламжлалт үйлдвэрлэлийг өөрчилж, Монголд ногоон эрчим хүч, технологи, гарааны бизнесийг хөгжүүлэхийг зорьж буй шинийг санаачлагчдын тухай, Волл Стрийт дэх ажлын байраа орхиж, улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж буй зоригтнуудын тухай юм.