Хүмүүс капитализмыг эсэргүүцдэг хамгийн нийтлэг арван шалтгааныг Райнэр Цитэлманн шинжлэн судалжээ. Тэдгээр нь капитализмаас болж ядуурал, өлсгөлөн үүсдэг, эрх тэгш бус байдал гаардаг, хэт хэрэглээ үүсдэг байгаль орчин сүйрдэг, цаг уур өөрчлөгдөж, дайн гардаг, хүнлэг үзлээс илүү ашгийг чухалчилдаг, монопол үүсгэж, дайн гардаг гэх мэт аргументууд юм. Тэрээр эдгээр аргумент тус бүрийг авч үзээд, эд алдаатай үзэл дээр суурилсан буруу дүгнэлтүүд юм хэмээн няцаажээ. Аргумент бүрийн тухайд тэр түүхийн баялаг, нүд нээм баримтууд дэлгэн, асуудал үүсгэсэн зүйлс нь капитализм биш харин бүтэн зуун жил үргэлжилсэн капиталист туршилтууд байв хэмээн тайлбарлажээ.
Номын хоёр дахь хэсгийг Европ, АНУ, Латин Америк, Азийн зарим орны иргэд капитализмыг хэрхэн ойлгодог талаар Ipsos MORI-д захиалан хийлгүүлсэн судалгаан дээр үндэслэн бичсэн байна. Уг судалгааны дүнг энэ номд анх удаа дэлгэн толилуулав.