“Суулгацууд”-д минь хүн төрөлхтний тэнэг бодолтнуудын болоод гэгээн бодолтнуудын аль алины нь бодсоныг би давхардуулан бодсон “Хоёрдогч” санаанууд байгаа л байх, бодоогүйг нь өөрийнхөө толгойгоор бодоод өөрийнхөөрөө томъёоллож, шинэ санаа оноо ч уулын энгэрийн яргуй хөөж яваа ямаа, хонь шиг бэлчээстэй ч байгаа л байх, мэргэдийн бодсон бичсэнийг уншаагүй, мэдээгүй омтгойтсоноор тэдний орхисон онгорхой цоорхойг нөхөх, цойлдох үүрэгтэй байтал чадаагүйн гэм ч цухалзаж байгаа л байх, би өөрөө баттай үнэнийг хэлж мэдэхгүй байна, харин “Суулгацууд”-ыг минь бүрэн бүтнээр нь уншиж дууссан хүн товтойг хэлж чадах нь магад аа!...
Д.Урианхай