Nepko books
Касьяновын "Өр тэглэв" бизнес

Алексей Мухин

Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2006 оны 12 сар Цаасны хэмжээ: 148х210 Хуудасны тоо: 158 ISBN: 978-99929-861-4-х
Оросын сэтгүүлч Алексей Мухин нэгэн үе Зсгийн газар тэргүүлж байсан хүн бүхний сэтгэлд нийцсэн, жинхэнэ технократ, сайн гүйцэтгэгч, яриа хэлэлцээрийн мастер хэмээн үнэлэгдсэн Михаил Касьяновын амжилтын цаад нууцыг баримт түшин дэлгэжээ.

Барууны ертөнцөөс тусгай ангиллын хэлэлцээ хийгч хэмээх үнэлгээ авсан энэ эрхэм хуучин ЗХУ-ын ядуу буурай орнуудаас авах өрийн асуудлыг өөрт ашигтайгаар буюу хоёр хувийг нь хувьдаа завших замаар гялалзтал шийддэг байсныг өгүүлсэн байна. “Хоёр хувийн Миша” гэж алдаршсан М.Касьянов Монголын Их өрийг тэглэж ахмадуудын самсааг шархируулсан хэдийн энэ асуудалтай холбоотой бүдэг бүрхэг зүйлс өнөө хэр эцэслэн тодорхой болоогүй байна.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал