Монголын өндөрлөг гэгдэх Төв Азийн нүүдэлчидийн түүх, түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг монгол үндэстний түүхэн холбогдох 1,500 орчим хувь хүний товч намтрын цуглуулгыг уншигч танд өргөн барьж байна. Энэ нч нэг талаас Баабар Нүүдэл суудал: Монголчуудын түүх бүтээлийн хавсарга, нөгөө талаас монгол үндэстний урт удаан түүхийг бүтээлцсэн хүмүүсийн намтрын цуглуулга, бие даасан бүтээл юм. Хоёр мянга гаруй жилийн өмнө амьдарч асан Цинь Ши хуанди, Модун шаньюйгаас эхлээд Их Монгол Улсын байгуулсан Чингисийн удмынхан хүртэл, Абтай сайн хаанаас Абахай сэцэн хаан хүртэл, Бат хаанаас Аюук хүртэл, Жа лам Дамбийжанцангаас барон Унгерн Штернберг хүртэл, Богд хаан Жавзандамбаас Ухнаагийн Хүрэлсүх хүртэл, Шумяцкий, Ринчиноос Павлов, Разов хүртэл, Сунь Ятсэнээс Мао хүртэл, Хайсан гүн, Чин Ван Ханддорж нараас С.Зориг, Э.Бат-Үүл хүртэл, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш өнөөг хүртэл амжилттай яваа бизнес эрхлэгч зэргээр аль болох бүгдийг нь багтаахыг зорилоо. Монголын түүхэнд, улс төрийн түүхэнд түүхийг бүтээгчид намтарт эдгээр хүмүүсийн гүйцэтгэсэн рольд алив үнэлэлт дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн болно. Ердөө л тун товч намтар цэдэг. Монголчуудын түүхэнд “Хэн нь Хэн бэ” хэмээх лавлах. Эдгээр хүмүүс монголчуудын түүхэнд их бага ямар хэмжээгээр оролцсон, зарим нь ерөнхий агуулгаараа хамаарах болно. Зарим нь шийдвэрлэх үүрэгтэй байсан. Сайн муугаар. Ихэнх нь дагалдан оролцсон, магадгүй тэд ард түмний буюу олонхын төлөөлөгч байх.