Оросын аюулаас хамгаалах байгууллагын мөрдөн байцаагч нараас Ерөнхий сайд Бодоод тулгасан хамгийн том ял бол “Ардын эрхт хэмжээт засгийг халж бүгд найрамдах засаг байгуулах гэсэн Ардын засгийг унагах хуйвалдааныг толгойлсон” гэсэн ял тулгаж байлаа. Уг нь тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд ямар бодлого явуулах нь Оросын аюулаас хамгаалахын мөрдөн байцаагч нарт хамаагүй баймаар. Гэвч тэр цаг тийм байсангүй. Оросын коммунист намын түүхийг сөхөхөд Ленин тэргүүтэй большевикууд өөрсөдтэйгээ таарахгүй болгондоо “Зөвлөлт засгийг унагах гэсэн” гэдэг хамгийн том ял тулгаж, онцгой комисс юм уу, цэргийн зөвлөлөөр шийдвэрлүүлж, яргалан байцаасан болоод шууд бууддаг байсан юм билээ. Яг ийм туршлагыг Шумяцкий нАр Монголд хэрэглэсэн юм. Хэмжээт засгийг унагах гэдэг үг бөөн аюул тарилаа. Бодоо Ардын засгийг унагах гэж Дамбийжаатай хуйвалдаж байна гээд доорхноо цуураад явчихав.
Энэ удаад бид Бодоо намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.