Nepko books
Соёлын довтолгоо

Б. Цэнддоо

Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2007 оны 7 сар Цаасны хэмжээ: 130х190 Хуудасны тоо: 228н, 248н ISBN: 978-99929-861-5-8

Зохиолч Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин номдоо XX зуунд монголчууд хэрхэн хотшин суурьшсан түүхийг тэр үеийн олон наргиантай баримт дээр тулгуурлан бичжээ. 1960-аад онд хотшиж эхэлсэн нүүдэлчдэд иргэншсэн амьдралын наад захын хэм хэмжээ болсон дадлуудыг албадлагаар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлжээ.

“Соёлын довтолгоо” хэмээн нэрлэсэн энэ операцид монголчуудыг усанд ордог, шүдээ угаадаг, хумсаа авдаг, хөнжилд унтдаг болгох бүрэн хөтөлбөр багтан амжилттай хэрэгжсэн юм. Төр нь иргэнээ шөнө хөнжилд унтаж байна уу, дээлээ нөмрөөд хэвтэж үү гэдгийг хүртэл хянаж байсан энэ үйл явдал өөрөө наргианаар дүүрэн билээ. Зугаатай түүх, наргиантай баримтаас бүрдсэн сэтгэл татам хөгжөөнтэй бичлэгтэй энэ түүхийн бүтээлээ зохиогч “Эх түүхтэйгээ инээмсэглэн байж танилцах явдал” хэмээн томъёолжээ. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал