Nepko books
Гэм зэм

Ф.М.Достоевский

Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2008 оны 10 сар Цаасны хэмжээ: 110х170 Хуудасны тоо: 232 ISBN: 978-99929-935-1-0

Ф.Достоевскийн Гэм зэм романыг дэлхий нийт уран зохиолын хан оргилуудын нэг гэдэг. Нутагтаа төдийлөн алдаршаагүй ч Барууны ертөнцөд шагшигдан Оростоо хүндлэгдэх болсон Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй байдаг.

Түүний хувьд ёс суртахууны шалгуур нь Христийн тэр дундаа Үнэн алдартны шашин билээ. Гэхдээ Гэм зэм романы Раскольников нүгэл буян сүлэлдсэн энэ хорвоогийн жирийн хүний нэг. Хувь хүний өөртөө сонгон авсан идеаль нийт олонтой, нийгэмтэйгээ зөрчилдөх нь тэрслэл билээ.

Харин тэрслэгч мөнөөх үзэл санааныхаа энд хүрэхгүй бол нийгмийн тэрхүү өчүүхэн хэсэг “орших эс орших”-ын тухай асуултанд хариулах болно. Эцэстээ энэ нь өөрөө өөрийнхөө пянг даах эсэх тухай л асуудал юм. Гэм зэм роман нь хялбаршуулсан найруулгаар хэвлэгдлээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал