Төгс төгөлдөрт тэмүүлж, ертөнцийг өөрчлөхийн тулд л амьдарсан мэт суут ухаантан, солиотон гэхэд ч хилсдэмгүй, өнөө үеийн технологийн бэлэг тэмдэг Стив Жобсын цэл залуухан наснаас хүнд өвчинтэй тэмцсэн сүүлийн жилүүд хүртэлх адал сонин амьдралын тухай Волтэр Айзэксон өөрийн хэл найруулгын онцлогийн шидээр, намтарч хүний мэдрэмж, мэдлэгийн шимээр услан, уудлан бичжээ.