“Зах зээлийн эдийн засаг буруудсан болохоор төрийн оролцоо улам их хэрэгтэй байна.” 2008 оны санхүүгийн хямралаас хойш улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн, сэхээтнүүд бүгд чухал үүнийг л амны уншлага мэт хэлж, ярьсаар ирсэн. Эрхэм уншигч та бүгдэд энэ номоороо дамжуулан орчин цагийн түүхийг хүүрнэхдээ Райнэр Цитэлманн төрийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн энэ үзэл хандлага хэрхэвч зөв биш гэдгийг нотлон харуулахын зэрэгцээ капиталист тогтолцоо юу юунаас эрхэм чухал болохыг ойлгуулж байна. Мөн аливаа нөр их хүндрэл бэрхшээл бүгдийг шийдэх арга зам нь капиталист тогтолцоо юм гэдгийг дэлхийн газар орон бүгдээс цуглуулсан баримт сэлтээр нотлон харуулжээ. Зохиогч баруун болон зүүн Герман, өмнөд ба умард Солонгос, капиталист Чили болон социалист Венесуэл зэрэг орнуудын хөгжлийн ялгааг харьцуулан харуулахын зэрэгцээ Хятадын эдийн засгийн ер бусын хөгжил цэцэглэлийг нарийн шинжин дүгнэжээ. “Капитализм” гэдэг бол олон хүний хувьд бохир заваан үг. Тэгвэл ядуурлыг бууруулж, хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэхийн үндэс болсон капитализм ямар их хүчтэй вэ гэдгийг энэ ном бид бүхэнд сануулж байна.