Нанься тосгоны хөгшин тоорын модны дэргэд Тү Дөү өөрийгөө цасны сүнс хэмээн танилцуулах цасан охины тэнгэрээс дэлхий рүү илгээсэн бяцхан цагаан хүнтэй таарна. Цасны сүнсийг Нанься тосгонд суурьшсанаас хойш их хэмжээний цас зогсолтгүй орсоор удалгүй тосгон бүхэлдээ хөлдөж, амьтан ургамал үхэж, тосгоныхон ч ар араасаа мөсөн хөшөө болон хувирна. Чин үнэнийг мэдэхгүй тосгоны ард иргэд сандрахад Тү Дөү ч сэтгэлдээ зовлонг тээнэ. Учир нь тэр цасны сүнсийг дарж, номхруулсны эцэст Нанься тосгоныг аварч чадна гэдгийг мэднэ! Тү Дөү сэтгэлийн гүн дэх айдсаа даван туулж, Юн шувууны тусламжтайгаар өөрийн тулаанаа эхлүүлнэ... Энэ бол эр зориг хийгээд авралын тухай үлгэр юм.
Цасны сүнс үлдсэн нь
Зохиогчид: Тан Тан, Орчуулагч: Х.Тамирсүрэн, Редактор: Н.Нандинчимэг, Б.Хатантуул
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 145х195, Хуудасны тоо: 158
ISBN 9789919511760
Монгол хэл