Монгол
Монгол хэл
English
English
Нэпко
Mobile_Navbar
МОНГОЛ
Монгол хэл
ENGLISH
English
Хайлт
Буцах
Номнууд
Номнууд
НИЙГЭМ, УЛС ТӨР
БИЗНЕС, ЭДИЙН ЗАСАГ
ТҮҮХ
ШАШИН, ФИЛОСОФИ
ШИНЖЛЭХ УХААН
УРАН ЗОХИОЛ
ТОЛЬ БИЧИГ
ТАНИН МЭДЭХҮЙ
ДУРСАМЖ, НАМТАР
ХҮҮХДИЙН НОМ
НЭВТЭРХИЙ ТОЛЬ
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
Шинэ ном
Удахгүй худалдаанд
Хүүхдийн ном
Холбоо барих
Хайлт
Монгол Япон түүхэн харилцаа - Зураг 1
САГСАНД НЭМЭХ
Монгол Япон түүхэн харилцаа
37,500
₮
Хуваалцах
Хуваалцах имэйл
Хуваалцах facebook
Хуваалцах X
Бүх зургийг харах (1)
Товч тайлбар
Товч тайлбар
Японы арал болон бүлэг ольтрогт 30 мянган жилийн өмнө анх хомо сапиэнс хөл тавьжээ. Харин энэ арлын өнөөгийн үндсэн оршин суугчид болох япон үндэстний гарал үүсэл одоо болтол тодорхойгүй, маргаантай.
Зохиогчид: Баабар, Редактор: Д.Сандаг, Ито Ёрико
Хавтасны загвар: Хатуу, Хэмжээ: 176х252
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Японы арал болон бүлэг ольтрогт 30 мянган жилийн өмнө анх хомо сапиэнс хөл тавьжээ. Харин энэ арлын өнөөгийн үндсэн оршин суугчид болох япон үндэстний гарал үүсэл одоо болтол тодорхойгүй, маргаантай. Япончуудын тухай хамгийн анхны бичигт үлдсэн дурсгал гэвэл МЭ I зуунд бичигдсэн Хятадын “Хорин дөрвөн түүх” эх сурвалжид бий. Хүний нүүдэл, үндэстний гарал үүслийг тодоройлоход сүүлийн 10 мянган жилийн дотор бол хэл голлох чиг баримжааг гаргаж өгдөг. Япон хэлний генетик холбоос өдгөө тодорхой биш. Үндсэн хоёр таамаг бий. Нэг хэсэг нь япон хэлийг алтай овгийн хэлэнд хамааруулдаг бол, нөгөө судлаачид австронэз овгоос гаралтай гэж мэтгэдэг. Протодарвид хэл, ялангуяа прототамил хэлний үндсэн үгийн сан нь япон хэлнийхтэй таардаг нь ийм дүгнэлтэд хүрчээ. Хэрэв энэ үнэн бол өнөөгийн япончууд 10 мянган жилийн өмнөөс өмнөд азиас зугуухан нүүж хойшилсон болж таарна. Гэтэл өгүүлбэрийн зохион байгуулалт нь алтай овгийнхны хэлтэй адил агглютин бүтэцтэй. Энэ нь япон хэл бүрэлдэхдээ алтай овгийнхны хэл, ялангуяа солонгос нэлний нөлөөнд автжээ гэж үзэж болохуйц. Зарим судлаачид япон хэлийг аль ч бүлэгт багтдаггүй өнчин хэл гэж үздэг.
МЭ VI зууны үеэс Японы Яматогийн удирдагчидын чармайлтаар Японд хятадын соёл хүчтэй нэвтэрч эхэлсэн. Хятад болон эртний Солонгосын Пэгжэ улс нь эх газрын соёлыг Япон руу зөөгч гол суваг байсан аж. Ингэж тийш нь төрийн байгууламж, гар урлал, соёл, урлаг, буддизм, бичиг үсэг нэвтэрч өөриймшив. Өнөөгийн япон хэлний үгийн сангийн 60% орчим нь хятад гаралтай зөөгдмөл үгс гэх.
Монгол Япон түүхэн харилцаа
Зохиогчид: Баабар, Редактор: Д.Сандаг, Ито Ёрико
Хавтасны загвар: Хатуу, Хэмжээ: 176х252
ISBN 9789919511210
Монгол хэл
Хэвлэлтийн огноо
2022-01-03
Бүх зургийг харах (1)
Санал болгох номнууд
Монголын нууцлагдсан түүх
25,000 ₮
Almanac: History of Mongolia
90,000 ₮
ИРГЭНШЛИЙН ЗАМД МОНГОЛЫН СОЁЛЫН АЛЬМАНАХ
55,000 ₮
The concise history of Mongolia
19,000 ₮
Буриад монгол ард түмний түүх
37,500 ₮
Эртний монгол овогтны түүх
37,500 ₮
МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ
189,000 ₮
Монголын гээгдсэн түүх -2
48,000 ₮
Илүү ном авчрах
Modal_Close
Хайлт
Modal_Close
Үнэгүй хүргэлт
Modal_Close
Улаанбаатар хотод БҮХ номонд хүргэлт хийх болно.
Бэлгийн боолт
Modal_Close
Улаанбаатар хотод 35,000 ₮ - с дээш номонд бэлгийн боолт нэмэлтээр хийж өгч болно.
Taschen_Modal_Headline
Modal_Close
A problem occurred
Please try reloading the page
Modal_Close
Cookies disabled
Your browser seems to have cookies disabled. You'll need to turn cookies on to use taschen.com.
Modal_Close