Коллинз кобилд компанийн Орос-Монгол толийг НЭПКО хэвлэлийн газар анх удаа эрхлэн хэвлүүллээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон орчуулгын толь гаргасан Коллинз кобилд нь шинэ үгс, амьд хэрэглээ, практик талыг баримталдаг онцлогтой. Өмнө нь Монголд хэвлэгдсэн Орос-Монгол толиудтай харьцуулахад толгой үгийн сонголт нь нэн шинэлэг, түүн дотроо сүүлийн үед харь хэлээс орос хэлэнд орсон олон нэр томьёо, үг хэллэг багтсан байна.
Коллинз Орос-Монгол орчуулгын толь
- 35 000 гаруй үг хэллэг, 55 000 орчим орчуулга
- Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбоо, техник
технологи, банк санхүүгийн үг хэллэг
- Дүрмийн бус үйл үгсийн хувирал
- Төлөөний нэрсийн хувирал
- Тооны нэрсийн хувирал