Өнөөгийн эдийн засгийн хямралын хамгийн нийтлэг үр дагавар үнийн өсөлт, банкны зээлээ төлж чадалгүй байраа хураалгах, дампуурах, ажилгүй болох зэрэг үзэгдлээр илэрч байна. Төр засаг, хэвлэл мэдээллийнхэн, улстөрчид, бүр сэхээтнүүд хүртэл бизнес эрхлэгчид рүү дайран буруутгаж, олон нийтийн дунд капитализмд үл итгэх үзлийг дэврээж капитализмыг буруутан гэж үзэж буй. Харин энэ товхимолд орсон Айн Рэнд болон объективист үзэлт нийтлэлчдийн бүтээлүүд капитализмыг философийн болон ёс суртахууны үүднээс өмгөөлөн хамгаалах болно. Философийн зөв зарчим баримтлах нь компанийн том шийдвэрээс өдөр тутмын жижиг ажилд хүртэл ямар нөлөөтэйг харуулна. Бизнес эрхлэгчдэд яагаад философи хэрэгтэй тухай энэ ном компаниудыг үзэл суртлтын дайралтаас өөрсдийгөө хамгаалахад зайлшгүй шаардагдах рациональ сэтгэлгээгээр хангах тул бодит, практик ач холбогдолтой юм.