Солонгосын дайн бол хоёр Солонгосын хувьд өнөөгийн олон үйл явдлаас салахгүй зууралдсаар хүний амьдралын бүтэн нэг үеийн турш үргэлжилж буй хүнд хэцүү тэмцэл юм. Номын зохиогч Брюс Камингс шинэ нотолгоо, нууц материалууд мөн архивт буй Хойд Солонгосоос олзлон авсан бичиг баримтуудтай танилцаж, энэ нь үнэндээ юуны төлөө тулалдсан дайн байсныг тодорхой харуулжээ. Тэрээр дайны сурвалжийг анхны буун дуу гарсан 1950 оны зургадугаар сараас бүр өмнө 1910- 1945 онд Солонгосыг колоничилсон япончуудад дургүйцсэн ард түмний олон жилийн уур хилэнгээс болж зайлшгүй гарах тавилантай байсан иргэний дайн гэж тодорхойлсон байна. Камингс мөн дайнд оролцогч бүх талын үйлдсэн урьд нь огт дуулдаж байгаагүй олон зуун хүнийг алж хөнөөсөн аймшигт хядлага, харгис хэрцгий хэргүүдийг илчилжээ.