30 секундэд цуврал 30 гаруй хэлээр орчуулагдан гараад байна Нэпко хэвлэлийн газар Их Британийн Ivy Press хэвлэлийн газартай хамтран салбар салбарын мэргэжилтнүүдийн бичиж, өндөр стандартаар хэвлэсэн алдарт 30-секундэд цувралыг уншигчиддаа толилуулж байна. Шашин шүтлэг 30 секундэд, Хими 30 секундэд, Эдийн засгийн ухаан 30 секундэд, Философи 30 секундэд, Анатоми 30 секундэд, Улс төр судлал 30 секундэд, Уран барилга 30 секундэд, Шинжлэх ухаан 30 секундэд цувралууд эдүгээ уншигчдын хүртээл болоод байна. Зураг дүрсээр баяжуулсан энэ ном хамгийн энгийн бөгөөд авсаархан тайлбаруудтай.