Бизнес өөрөө хүний нийгэм анх үүссэнээс л эхлэлтэй. Хомо сапиенсчууд хувьсан өөрчлөгдөх үед хүн төрөлхтөн нүүдэлчин, анчин түүврийн амьдралын хэв маягаа орхин тариаланч болцгоожээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс нийгмийн бүхий л гишүүдийг хангах илүү ярвигтай бараа, үйлчилгээг бий болгон арилждаг болжээ. Бизнес хэрхэн хийх вэ хэмээх энэхүү номд хараа булаам сонирхолтой зурагт дүрслэл, инфографик ашиглан бизнесийн үндсэн ойлголтуудыг хамгийн энгийн үгээр тайлбарлажээ. Тус номд компани байгуулах хөрөнгө босгох, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежментийн стратеги, орлого олох, санхүүгийн бүртгэл, хууль, нийгэм, байгаль орчны өмнө хүлээх хариуцлага зэрэг бизнес яаж явдаг талаарх бүх зүйлийг дэлгэрэнгүй өгүүлнэ. Их Британийн дэлхийд алдартай DK хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг бүтээл бол бизнесийн үндсийг эзэмшиж, XXI зууны өрсөлдөөнт зах зээлд амжилт олохыг хүсэгч хэн бүхний ширээний ном юм.