Монголчууд бид яагаад нэгдмэл байдлаар үнэт зүйлээ бүрэн тодорхойлоогүй байгаа вэ? Яагаад Боинг шиг онгоц, Гүүдиер шиг автомашины дугуй үйлдвэрлэж чадахгүй байна вэ? Яагаад бид заримдаа хүн биш мал шиг үйлдэл гаргадаг вэ? Яагаад бид гаднын хөрөнгө оруулагчдыг олноор татаж чадахгүй байгаа вэ?
Хэрвээ танд ийм бодол төрж байсан бол энэ ном танд зориулагджээ. Энэхүү ном нь хэрэглээний философийн төрөлд багтах боловч хуурай онол эсвэл уйтгартай түүхээр уншигч таныг чилээхгүй. Орчин цагийн Монголын нийгэмд буюу та бидний өдөр тутмын амьдралын асуудал, асуултуудад философийн үүднээс дүн шинжилгээ хийн хариулахыг зорьж, сонирхолтой жишээ сэлтээр баяжуулан өгүүлжээ.