Гэрэл зураг бол байгаль, хүмүүний ертөнцийн сүр хүч төдийгүй ядрал доройтол, баяр бахдалаас гадна цөхрөл бас тулгамдсан асуудлыг эргэцүүлэх боломж олгодог бодит урлаг юм. Ч.Батзаяа, Х.Энхжаргал нарын “Цаатан” хэмээх шинэ бүтээл бол яг ийм эргэцүүлэл, бодролын зураглал.
Азийн тивийн гүнд алдар цууныхаа хамтаар олон зууны турш нууцлагдаад ХХ зууны эхээр сэрж босон сэргэн мандсан Монгол нутгийг дэлхий ертөнц мэднэ. Монголчуудын амьдрал их хаан Чингисийнхээ алдар цуу шиг тов тодорхой атлаа, их Азийн гүн шиг нууцлаг агаад ер бусын бөлгөө. Ийм ер бусын шинж хосолсон Монгол нутгийн алс хязгаарт мянганы өмнөх шигээ амьдралын хэвшилтэй цаатан иргэд амьдардаг. Орчин цагийн холбоо мэдээллийн технологи, аялал жуулчлал тэднийг дэлхийтэй зэрэгцүүлж харагдуулдаг ч уламжлалт оршихуйн өнгө гадрыг зассан төдий. Тэд хөвч тайгынхаа гүнээс гүнд нүүдэллэж, цаагаа маллаж, уламжлалт хэвшлээрээ амьдарсан хэвээр. Өв уламжлалаа хадгалан сэргээх үзэл санаа нэг талаасаа тэднийг хамгаалан тэтгэвч шинэчлэгдэн буй шинэ ертөнц хуучин уламжлал, үнэт зүйлсийг алхам алхмаар гадуурхан шахаж байдаг билээ. Ийм тэмцэл, үзэгдлийн уулзварт оршин байгаа цаатнуудын хувь заяа, хөвч тайгын гүн дэх хүмүүний соёлын бяцхан түүдэг юу өгүүлэхийг харцгаая!
НЭПКО хэвлэлийн газар