Бидний аж төрөн буй ХХI зуун бол техник, технологийн их эрин билээ. Ирээдүй судлал нь ирээдүйд болж болох үйл явдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй баримт, олон талт судалгаанд тулгуурлаж урьдчилан таамагладаг шинжлэх ухааны салбар юм. Үүгээрээ шинжлэх ухааны уран зөгнөлөөс ялгаатай.
Бидний аж төрөн буй ХХI зуун бол техник, технологийн их эрин билээ. Ирээдүй судлал нь ирээдүйд болж болох үйл явдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй баримт, олон талт судалгаанд тулгуурлаж урьдчилан таамагладаг шинжлэх ухааны салбар юм. Үүгээрээ шинжлэх ухааны уран зөгнөлөөс ялгаатай. Ирээдүйд сонирхолтой үйл явдал, ялангуяа технологийн салбарт юу болж болох вэ? гэдэг асуулт хэн бүхний сонирхлыг эрхгүй татдаггүй гэж үү? Шинжлэх ухааны тэргүүн эгнээнд ажиллаж буй эрдэмтэн, инженерүүд бараг өдөр бүр гайхалтай дэвшил хийж байгаа бөгөөд тэдгээр нь таныг энэ номын хуудсыг сөхөн суухуйяа бодит амьдралд хэдийн хэрэгжээд эхэлсэн буюу тун удахгүй хэрэгжихэд бэлэн байгаа билээ. Залуу анд нар аа, энэ номд дурдагдсан зарим техник технологи чамд таалагдах аваас бид чамайг ирээдүйг судлалд оролцогч болж ирээдүйг зөгнөх, таамаглахад хувь нэмрээ оруулаач гэж ятгамаар байна.
ИРЭЭДҮЙН ТЕХНОЛОГИ
Зохиогчид: Чарльз Пиддок Орчуулсан Ү.Алтанцоож
Хавтас: Зөөлөн, Цаасны хэмжээ: 170х250, Хуудасны тоо: 64
ISBN 978-99962-66-81-2
Англи, Монгол хэл