Энэ номын анхны хэвлэл 1996 онд олны хүртээл болсон юм. Арван жилийн дараа буюу 2006 онд нэлээд засварлан 1946-1990 оныг хамарсан бүтэн бүлэг нэмж хэвлүүлсэн билээ. Гурав дахь хэвлэлтэд их хэмжээний засвар оруулж, өмнөх хэвлэлтийн зарим нэг ташаа баримт болон дүгнэлтийг өөрчлөн 2016 онд хэвлэн гаргасан болно. Шинжлэх ухааны эргэлтэд орж амжаагүй байсан олон баримт өнгөрсөн жилүүдэд ил болсон төдийгүй олон гэрч нийтэд мэдэгдээгүй байсан түүхийн баримтуудыг сөхжээ. Түүх холдох тусмаа илүү тодорхой харагддаг.
Энэ удаагийн (энэ сүүлчийнх нь байх) дөрөв дэх хэвлэлд олон бүлгийг тэр чигээр нь шинэчлэн зассанаас гадна нэлээд бүлгийг цоо шинээр бичлээ. Харьцуулахад анхны хэвлэл 500 хуудастай 445 эшлэлтэй байсан бол энэ дөрөв дэх хэвлэл 1 300 орчим хуудастай 2 000 орчим эшлэлтэй болжээ.
Энэ номыг бичиж эхэлснээс хойш даруй 33 жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон хүн төрөл бүрийн туслалцаа үзүүлсээр ирсэнд тун баярлаж явдаг. Надад гүн туслалцаа үзүүлсэн талийгч академич Б.Ширэндэв, доктор Л.Бат-Очир, доктор С.Идшинноров, Б.Чимид, Билл Пэнтилла гуай нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.
Энэ номыг 1999 онд Кэмбрижийн Их сургуулиас англи хэлээр орчуулан гаргасан нь зохих нэр хүнд олох болон бусад хэлээр орчуулагдахад их түлхэц болсон юм. Англи орчуулгын эх нооргийг хийсэн С.Бүрэнбаяр гуай, Д.Сүхжаргалмаа хатагтай, доктор Х.Хулан хатагтай, Н.Туяа хатагтай болон орчуулгыг хяналцсан Карол Форсэт хатагтай, Кандис Пүрнэлл хатагтай, орчуулгыг хянан тохиолдуулсан доктор К.Каплонски, англи хэлээрх хэвлэлтийг санаачилж, зуучилж, холбож өгсөн Эдвард Стори гуай нарт маш их баярлаж явдаг.
Мөн хоёр дахь хэвлэлийн анхны гадаад орчуулга болох орос хэлэнд хөрвүүлсэн Михаил Миронов, Г.Оюунбилэг хатагтай, Д.Ундрах хатагтай, Х.Оюун хатагтай, Н.Хонгорзул хатагтай болон орчуулгыг хянан тохинуулж нэгтгэсэн Оксана Доржиева нарт дахин дахин талархаж буй. Орос хэлээр орчуулахыг санаачилсан Татарстаны Ерөнхийлөгчийн туслах Искандер Муфлиханов гуай болон үүнийг нь дэмжин хэрэгжүүлсэн Татарстаны Ерөнхийлөгч асан Минтимир Шаймиев гуай нарт их баярлалаа.
Гурав дахь хэвлэлийн анхны гадаад хөрвүүлэг болох франц орчуулгыг гүйцэтгэсэн Б.Алтынгул багш, С.Булгантамир багш, Н.Мөнх багш нар болон хянан тохинуулалцсан Г.Луузан гуай, Л.Өсөхбаяр гуай нарт талархаад ханашгүй. Ялангуяа нийт орчуулгыг үзэж хянан засварлаж нэг мөр болгосон ерөнхий редактор Галлэ Лаказэ маш их тус болсныг онцлон хэлж талархлаа илэрхийлье. Франц хэлэнд орчуулах санаачилга гаргасан Д.Далайжаргал гуай, элчин сайд А.Баттөр, үүнийг дэмжин ажил болгосон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулай хатагтай, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын туслах Фирмин Матоко гуай нарт гялайлаа.
Зохиолын эх болон анхны, хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх хэвлэлтэй танилцаж мэргэжлийн зөвлөгөө, санамж өгсөн болоод хэл найруулгыг засалцсан, санаа оноогоо хуваалцсан, санхүү, техник технологийн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна. Э.Ариунболд, Ж.Баасанхүү гуай, доктор Р.Бадамдамдин, доктор Ц.Балхаажав, доктор Удо Баркман, Б.Батбаяр гуай, доктор Ц.Батбаяр, Т.Батсүх гуай, доктор О.Батсайхан, Э.Бат-Үүл гуай, Д.Батцэнгэл гуай, С.Баяр гуай, доктор Д.Баярхүү, доктор Т.Баярхүү, доктор Ж.Баясах, С.Баярхишиг хатагтай, Д.Баясгалан гуай, академич Ш.Бира, Лу.Болд гуай, доктор Р.Болд, Б.Болдбаатар гуай, доктор Ж.Болдбаатар, доктор Ч.Болдбаатар, Д.Бөхчулуун хатагтай, доктор Урадын Булаг, Г.Буянбаатар гуай, Г.Буянтогтох гуай, С.Буянхишиг хатагтай, Л.Бямбажаргал, Н.Бямбацогт гуай, Б.Ганболд гуай, доктор Д.Ганболд, Р.Ганзориг гуай, С.Гожински гуай, Ц.Гомбосүрэн гуай, доктор Ё.Гэрэлчулуун, Д.Дамбасүрэн гуай, доктор С.Дангаасүрэн, Д.Дашдорж гуай, доктор Б.Даш-Ёндон, Н.Делеба хатагтай, доктор К.Дэнбницки, Л.Доржбат гуай, доктор Л.Дүгэржав, М.Зоригт гуай, доктор М.Л.Каяа, доктор Т.Лхагваа, Г.Лхагважав гуай, Г.Луузан гуай, Д.Моломжамц гуай, М.Мөнхцэцэг хатагтай, Ж.Од гуай, С.Оргил гуай, Ё.Отгонбаяр гуай, П.Оюунцэцэг хатагтай, Б.Оюунчимэг хатагтай, доктор Б.Өлзийбаатар, Д.Пүрэвдорж гуай, Ч.Сайханбилэг гуай, Л.Сосорбарам гуай, доктор Т.Султан, доктор Е.Трифанов, А.Табигат гуай, доктор К.Танака, В.Уянга хатагтай, доктор Х.Футаки, Л.Хангай гуай, Г.Хавчуур гуай, доктор Хар Дорж, доктор Н.Хишигт хатагтай, Д.Хүрэлхүү гуай, П.Цэнгүүн гуай, доктор Б.Цэнддоо, Д.Цэрэндулам хатагтай, Д.Чойжамц хамба, доктор С.Чулуун, Т.Шимизү гуай, Ц.Элбэгдорж гуай, Р.Энхбат гуай, Г.Энхболд гуай, доктор Ж.Энхсайхан, С.Эрдэнэ гуай, Р.Янжмаа хатагтай нарын олон олон хүний харамгүй сэтгэлд маш их баярлаж буйгаа дахин дахин илэрхийлье.
Цаг үргэлж дэргэд минь тусалж дэмжиж явсан гэргий болон охиддоо баярлалаа.
Та бүхнийг хүндэтгэсэн Баабар
2020.7.10