Бүх бизнес анх хэн нэгний хүсэл мөрөөдөл байсан билээ. Энэ ном чамд мөрөөдлийн бизнесээ бодит зүйл болгоход тусална.
Жил ирэх тусам олон хүн бизнесээ эхлүүлж байгаа ба технологийн хөгжлийн ачаар мэдээ мэдээлэл, хүн хүч, материал, бүтээгдэхүүн олох боломж улам их болж буй өнөө үе шиг өөрийн бизнесээ эхлэхэд таатай мөч урьд өмнө байсангүй. Гэвч үүнтэй зэрэгцээд хэзээ ч байгаагүй өрсөлдөөнийг бий болгож байна.
Хүн өөрийнхөө босс болох нь сайхнаасаа дутахааргүй хэцүү тул бизнесээ эхлэхээс өмнө бизнесийн талаар аль болох их мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгтэй. Бизнесээ хэрхэн эхлүүлэх тухай энэхүү ном нь танд бизнесээ амжилттай босгоход тань туслах болно.