Хэцүү өөрчлөлтийг хэрхэн хийх вэ
Бидний оюун бодол хоёр өөр тархинд захирагддаг нь ухамсарт тархи хийгээд сэтгэл хөдлөлийн тархи юм. Ухамсарт тархи нь гуалиг, эрүүл чийрэг биетэй болохыг хүсдэг бол сэтгэл хөдлөлийн тархи амтат бялуу идэхийг хүсдэг. Мөн ухамсарт тархи ажил дээрээ ахиц гаргахыг хүсдэг байхад сэтгэл хөдлөлийн тархи дасал болсон өдөр тутмын амьдралаараа тухтай амьдрахыг хүсдэг.
Ах дүү Дэн болон Чип Хитийн бичсэн тус ном нь танд сэтгэл хөдлөлийн тархи болон ухамсарт оюун санаагаа хэрхэн зохицуулж, өөрийгөө ядрааж, залхаахгүйгээр хэрхэн өөрийн амьдралд хэрэгтэй өөрчлөлтийг хийж болохыг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэн жишээтэйгээр тайлбарлана.