ЯДУУРЛЫН ЭДИЙН ЗАСАГ номд дэлхийн ядуусын амьдралыг тал бүрээс нь ажиглаж, яагаад ядууст хадгаламж үүсгэх хэцүү, яагаад тэд амиа аврах дархлаажуулалт хийлгэдэггүй атлаа өөрт хэрэггүй эмэнд мөнгөө зарцуулдаг, өдөрт доллар хүрэхгүй орлогоор амьдардаг хүмүүст тулгарч буй учир утгагүй сорилт зэргийг тайлбарлажээ.
“Гайхамшигтай, үр ашигтай... Зохиогчид гял цал тайлан, алдартны фото зургийг илүүд үздэг тусламжийн байгууллагуудын талаар нотолгоо, үнэлгээ санал болгож, тэдний төвөгтэй байдлыг илрүүлсэн шударга, зарчимч индэр бий болгохыг зорьжээ.” – Wall Street Journal
“[Ядуурлын эдийн засаг] хөгжлийн бодлого яригсдын хүрээнд шинэ давлагаа үүсгэлээ. Санамсаргүй сонгосон туршилтад тулгуурласнаас гадна уг ном хөгжлийн байгууллагууд голдуу үл хайхардаг, нотолгоогүйгээр таамагладаг асуудлууд руу гүнзгий орсноороо ялгарч байна.” – Guardian
“Судалгааны хувьд нарийн, гүнзгий... Ядуурлын эдийн засаг ном ядуу хүмүүсийн амьдралын хэцүү төвөгтэй байдлыг бодитоор харуулахад ихээхэн хувь нэмэр орууллаа. Бидний олонх баталгаатай гэж үздэг хангалттай хүнсний хүртээмж, цэвэр ус, вакцинжуулалт зэрэг зүйлс тэдний хувьд онцгой шийдвэр болохыг нарийвчлан судалжээ... Хөгжлийн тусламжийг тойрсон маргаанд шинэлэг өөрчлөлт оруулсан байна.” – Билл Гэйтс
“Уншихад сонирхолтой ном... ядуусын талаар бодит үнэнийг дэлгэж,илэн далангүй өгүүлжээ.” – Forbes.com