Евгений Трифонов
Оросын түүхэнд ЗХУ ямар байр суурьтай вэ? Зөвлөлт засгийн төр барьсан 74 жил Оросын цэрэг, улс төр, эдийн засгийн хөгжлийн алтан үе байсан уу, аль эсвэл уналт доройтол, уруудал мөхлийн эхлэлийг тавьсан уу? Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулдаг. Ойрын хэдэн үедээ нэгдсэн нэг үзэлд хүрэхгүй л болов уу. Нийгмийн цөм болж буй өнгөрсөн улирснаа тодотгож, нэгдмэл нэгэн санаагүй байх аваас эргээд манай үндэстэнд аюул занал нүүрлэж, улс үндэстэн ухарч доройтох нигууртай юм.