Спорт олон төрөл байдаг. Спорт бүр өөрийн давуу талтай. Өөрийнх нь баг бөмбөгөө онож өшиглөж чадалгүй үргэлж хожигдоод байхгүй бол хөл бөмбөг үнэхээр сайхан. Унаж яваа морь нь эзнийхээ хүслийг биелүүлээд байвал морин спорт сайхан. Гадна шугам тор хоёрын хооронд чөлөөтэй хөдөлж, гүйж харайдаг газрын теннис гоё. Түүнээс гадна гүйх, дугуй унах, усанд сэлэх зэрэг нь хөдөлгөөн, тэвчээрийг ихээхэн шаарддаг. Харин бүжиглэхэд хурд, тэмцэл шаардахгүй, өөрийгөө илэрхийлэн харуулж, уян нялархай хөдлөх хэрэгтэй. Эсвэл Гольф? Гольф тоглохдоо бөмбөгийг 18 нүхэнд уран нарийн аргаар цохиж оруулна. Оруулж чадахгүй байвал ямар ч байсан устай, элстэй нүхнүүдийг нь хараад авна даа. СПОРТ ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ.