Жон Мэйнард Кэйнс, Фрийдрих фон Хайек хоёр манай цаг үеийн эдийн засгийн хүчирхэг тулаан болох зах зээлд засаг гар дүрэх эсэхийг тодорхойлсон гүн ангал дээгүүр бие биеэ хялайн харж авай. ХХ зууны эдийн засгийн сэтгэлгээний хоёр их аваргын хооронд үргэлжилсэн урт удаан халз тулаан бусад мэтгэлцээнээс хамгийн хачирхалтай нь байсан болов уу. Мань хоёрын үзэл санаа Франклин Рүзвэлтээс аваад Жорж Бүш хүртэлх улстөрчдийн дурыг нэг татаж, дургүйг нэг хүргэн эцэстээ сая сая хүн ардын аж амьдралд нөлөөлсөөр байна. Энэхүү ном нь дэлхий дахины эдийн засаг өсөн дэгжих, унан доройтохын хэв төрхийг заасаар буй ХХ зууны хоёр их аваргын омогшихуйц их хатгалдааныг тод томруун авч үзжээ.