![]() |
Танин мэдэхүйн ном хэвлэлийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, Их Британийн алдарт DK хэвлэлийн газрын бүтээл АНАГААХЫН ИЖ БҮРЭН ГАРЫН АВЛАГА монгол хэлээр анх удаа гарч байна.
![]() |
![]() |
Математикийг онолын ухаан дахь урлаг гэх нь бий. Түүнд бодит амьдралд оршдог, эс оршдог бүхний үндсэн логик бүтэц хамаарна. Хамгийн энгийн тооцооноос эхлээд өдөр тутмын элдэв ажил, данс тооцоо хүртэл төсөөлж болох бүгдийг ойлгож цэгцлэхэд математик тусална.
![]() |
![]() |
Уран барилга ба барилга угсралт нь ижил төстэй ч энэ хоёрыг нэгэн цул гэж хэлж боломгүй. Барилга үгүй бол уран барилга хэмээх ойлголт үгүй юм. Уран барилга болбоос тоосго өрөх энгийн үйлдлийг урлагийн түвшинд өргөхөд эрмэлздэг.
![]() |
Эдийн засгийн ухаан нь нийгмийн шинжлэх ухааны физик байхыг хүсдэг. Физикчид атомын дотоод элементээс авахуулаад тэнгэр эрхсийн биетүүд хүртэл байгалийн үндсэн хүчин зүйлсээр тодорхойлогддог болохыг судалдаг.