Ангилал: Бусад
Монгол ёс заншил

Р.Рэгзэндорж
Р.Ганзориг

Үндэстэн бүрийн бусдаас ялгарах шинж нь хэл ярианаас илүүтэйгээр зан заншилд нь илэрдэг. Чухам ийм шинж чанар нь хэлний нэг бүлэг, язгууртай атлаа үндэстний өвөрмөц шинжээ хадгалсан ард түмний нэр нүүр болдог оо.
​Муугийн ёс биш Монголын ёс оо

Ц.Цэрэн

Аливаа улс үндэстний оршин буйг тодорхойлогч цөөхөн хүчин зүйлийн нэг нь соёл билээ. Соёл нь тухайн ард түмэн бүрэлдэн бий болохтой зэрэгцэн үүсч шигшигдэн үе дамжсаар хойч үедээ уламжлагдаж байдаг.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга 1930-2010
Б.Батзаяа
Хөлбөмбөгийн ДАШТ-ийн түүхийг өгүүлсэн зурагт альбом. Тэмцээн бүрт оролцсон багийн дэлгэрэнгүй танилцуулга, сонирхолтой баримт мэдээлэл, өнгөт зураг, статистик дүн зэрэг бүхий л төрлийн мэдээллийг багтаасан.
Би чамайг буудна

Г.Анхбаяр

Baabar.mn сайтын нийтлэлч бөгөөд aanxaa.gblog.mn блогийг хөтлөгч Аанхаа (Г.Анхбаяр)-гийн нийтлэл бичлэгүүдийн түүвэр. Хаа ч авч явахад эвтэйхэн овор хэмжээтэйгээр энэ номыг бүтээлээ.
Магтуу

Айн Рэнд 
Орчуулсан Б.Батчулуун, Б.Батбуян 

Айн Рэнд богино хэмжээний энэ зохиолоо эхлээд Эго хэмээн нэрлэж байж. Эго (Хүн-Өөрөө) гэдэг бол хувь хүний оюун ухаан буюу ойлголтын чадвар, оюун ухааны чадвар гэж Айн Рэнд үздэг. Эго гэдэг үг зайлшгүй хэрэгтэй байсан ч зохиолч номоо хэвлүүлэхдээ гарчгийг нь Магтуу хэмээн өөрчилжээ.
Санхүү хариуцсан захирлын ширээний ном
Стивен М.Брагг
Орчуулсан Б.Цолмон, Н.Эрдэнэчимэг нар
Энэхүү ном нь Санхүү хариуцсан захирал ажилд орсон анхны өдрүүдэд чухам юу хийхээс авахуулаад үр дүнг сайжруулах, эрсдэлийг бууруулах, компаниа өрсөлдөх чадвартай байлгахад захирлуудад тус дөхөм болох шилдэг практик туршлагаар дүүрэн төдийгүй ирэх мянганы танилцуулах хуудас болсон ном юм.