Ангилал: Хүүхэд
​DK Англи хэлний цувралууд

Dorling Kindersley

Англи хэл сурч байгаа бүх төвшний уншигчдад зориулсан товхимол. Их Британийн алдарт Dorling Kindersley компаниас эрхлэн гаргасан энэ цуврал нь англи хэл суралцагчийн үгсийн санг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой юм.
​Хээр хөдөө хэн шулганав
Лэх Конопиньски
Орчуулсан Баабар
Багачуулд зориулсан амьтдын тухай дөрвөн мөрт шүлгийн түүвэр. Энэхүү ном нь өнгөт зурагтай бөгөөд үгийн өргөн сонголт, найруулга нь бага насныхны сэтгэхүй, хэл ярианы хөгжилд бүрэн нийцсэн бүтээл болно.
Жаахан хүүхдийн талаар чиний мэдвэл зохих зүйлс
Чи жаахан дүү нарынхаа талаар юу мэдэх вэ? Тэд их унтаахай, уйланхай, бас маш хөөрхөн. Гэвч тэд төрснийхөө дараах хэдэн сард өнгө ялгадаггүйг, давслаг амт мэдэрдэггүйг, бас чамаас хавьгүй хурдан өсдөг гэдгийг мэдэх үү?
Эрдэс, чулуулаг
Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэг хүүхэд, багачуудад зориулсан танин мэдэхүйн “Ертөнцийг танихуй” цувралаараа авдартай. Нэпко хэвлэлийн газар тус цувралын “Эрдэс, чулуулаг хэмээх сонирхолтой номыг багачуудцаа бэлэг болгон барьж байна.
Хүүхэд, залуучуудад зориулсан дэлхийн атлас

Орчуулсан Г. Амарбат, Ш. Ариунсанаа, Г. Марал, Д. Хүрэлхүү

АНУ-ын үндэсний газарзүйн нийгэмлэгийн бүтээл хүүхэд, залуучуудад зориулсан дэлхийн атлас. Дэлхий даяар газарзүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулсан, баялаг туршлагатай тус байгууллагаас гаргаж буй эл атлас бол 115 нүүр газрын зураг, 200 орчим гэрэл зураг, 234 багц мэдээлэл бүхий онц сонирхолтой бүтээл юм.