Ангилал: Дурсамж, намтар
Хүүдээ бичсэн захидал
Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. «Чиний гарт чиний амьдрал байдаг. Хуйлаж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ» гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.
Ленин

Леонид Млечин
Орчуулсан: Ц.Даваажав, Д.Баярхүү


Владимир Ильич Ленин ХХ зуунд Оросын толгойг эргүүлэгч хамгийн гарамгай хүн байсан нь эргэлзээгүй. Төрөлхийн улстөрч түүнд эрч хүч, хүсэл тачаал, оюун ухаан харамгүй заяасан байжээ. Хэн ч түүн шиг нөхцөл байдлыг маш нарийн зөв дүгнэж, олон түмний санаа сэтгэлийг ойлгож, өөрийн бодлогыг өөрчилдөг байж  чадаагүй юм. Тэрбээр өөрөө өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхөөс ичиж байгаагүй, чиг шугамаа заримдаа бүр зуун наян градус өөрчлөхөөс айдаггүй байлаа.

Пак Гынхе

Зохиогч Пак Гынхе
Орчуулсан Ж.Баттөр, Г.Эрдэнэчимэг


Бүгд Найрамдах Солонгос Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн өөрийн намтар. Энэхүү ном нь нэг талаар хатагтай Пак Гынхегийн намтар хэдий ч нөгөө талаар түүний ирээдүйд хандсан амлалт, тэмүүллийг өгүүлэх ажээ. Эл номоор дамжуулаад монголчууд бид БНСУ-ын орчин үеийн түүх, нийгмийн өөрчлөлт, гадаад, дотоод бодлогын талаар ч тодорхой ойлголт авах болно.

Эмчийн тэмдэглэл

 В. Вересаев

Зохиолч энэхүү тэмдэглэлдээ эмчийн бусдыг гэх нандин сайхан, өгөөмөр нинжин сэтгэл, хүнийг бүхэлд нь авч үзэх төв үзэл, эмчийн хөдөлмөрийн нарийн нандин чанар, ухаарал, цөхрөл тэргүүтнийг нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол яруу тод нээн харуулжээ.
Брежнев

Леонид Млечин
Орчуулсан Ц. Гомбосүрэн

Леонид Ильич Брежнев... Зөвлөлт төрийн удирдагч (1964-82) энэ хүний нэрийг монголчууд, тэр дундаа манай ахмад үеийнхэн андахгүй. Хүйтэн дайны намжмал байдлын бэлгэ тэмдэг болсон тэрээр социалист Монголын түүхтэй мөн холбогдоно.
Дуртгал

Николас Поппе

Нэрт монгол хэл, соёл судлаач Николас Поппегийн өөрийн гараар бичсэн намтар. Тэрээр ХХ зууны эхэн үеийн Улаанбаатарт гурвантаа судалгааны ажлаар ирж байсан юм.
1 2 3 4 5