Ангилал: Уран зохиол
Америкт байгаа миний аавд

П. Батзориг

Пүрэвийн Батзориг гэх төрөлхийн адал явдал хайгч гэмээр залуугийн бичсэн эгэл амьдралын тухай өгүүллэг туужууд сүүлийн үед уншигчдын дунд ихээхэн эрэлттэй болжээ. Тэрээр 1993,1995 онуудад томоохон явган аялал зохион байгуулж Энэтхэг, Америк хүрсэн тухай гайхалтай сонин тэмдэглэлүүдээрээ уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм.
Хөмрөг

Айзек Азимов
Орчуулсан Ч. Батсайхан

Нийтдээ 7 ботиос бүрдэх алдарт Хөмрөг цувралын гол онцлог нь 1944-45 оны үед сураг нь ч дуулдаагүй байсан компьютер, гар утас, интернэт зэрэг технологийн дэвшлийг урвдчилан зөгнөснөөс гадна бидний төсөөлөх ч боломжгүй алс хэтэд өрнөж болох техникийн шинэ ололт дэвшлийг урнаар, шинжлэх ухаанчаар сэтгэмжлэн бичсэн байдаг.
Харри поттер ба нууцат танхим

Ж.К.Роулинг

Харри Поттер ид шидтэн, увидастны Хогвард сургуулийн хоёрдугаар ангид элсэн орлоо. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гэрийн онгон Добби түүнийг сургууль руу нь явуулахгүйн тулд багагүй саад хийх ч Харри Хогвардад очно. Харрийг тэнд чухам юу хүлээж байсан болоод Добби тэгтэл их саад хийсэн байж таарах вэ?
Энгүй тэнгэр газран далайн орон

Ц. Доржготов

Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын хошин шог зохиолын Алеко уралдааны шагналт, нэрт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовын бүтээлүүдийн түүвэр. Энэхүү номонд зохиолчийг олноо алдаршуулсан анхны өгүүллэгүүдээс авахуулаад саявтархан туурвисан элэг хөшөөм наргиантай шогууд оржээ.
Асуух нурууны бариач

Мартти Ларни
Орчуулагч Ц.Мөнхжаргал

Финландын нэрт зохиолч Мартги Ларнийн эл зохиол өнгөрсөн зууны эхний хагаст “хөрөнгөтөн” хэмээн нэрлүүлж байсан Америкийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, ёс суртахууны мөн чанарыг хайр найргүй уудлан шоолсон бүтээл гэдгээрээ ихэд алдаршсан билээ.