Ангилал: Уран зохиол
Дөлгөөн дон

М.Шолохов

Оросын зохиолч М.Шолоховын алдарт романы хялбаршуулсан найруулга. Дэлхий дахинд түгэн тархсан эл туульсын роман бүрэн эхээрээ монгол хэлнээ орчуулагдсан боловч сүүлийн жилүүдэд олдоц нь ховордсоны дээр уг бүтээлийг унших, судлах хэрэгцээ байсаар байна.
Доктор Живаго

Б.Пастернак

Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн алдарт романы хялбаршуулсан найруулга. Уг бүтээлийг хуучин ЗХУ-д хэвлэхийг хориод байсан ч хилийн чанадад уншигчдыг байлдан дагуулж улмаар дэлгэцийн бүтээл болжээ.
Мэлхийн зам

Хэнри Миллэр

АНУ-ын зохиолч Хэнри Миллэрийн шуугиан тарьсан романы хялбаршуулсан найруулга. Анх Францад хэвлэгдэн утга зохиолын ертөнцийг алмайруулж орхисон энэ зохиолыг нэг хэсэг АНУ-д хэвлэхэд түвэгтэй байжээ.
Гэм зэм

Ф.М.Достоевский

Ф.Достоевскийн Гэм зэм романыг дэлхий нийт уран зохиолын хан оргилуудын нэг гэдэг. Нутагтаа төдийлөн алдаршаагүй ч Барууны ертөнцөд шагшигдан Оростоо хүндлэгдэх болсон Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй байдаг.
Карамазовын хөвүүд
Ф.М.Достоевский
Зохиогч Алексей хэмээх нэгэн залуугийн түүхийг өгүүлсэн хоёр дэвтэр зохиол бичихээр төлөвлөсөн бөгөөд өдгөө хүн төрөлхтөний мэдэх болсон ном бол эхний дэвтэр нь юм. Зохиогч номынхоо хоёрдугаар дэвтрийг хараахан бичиж амжилгүй энэ ертөнцөөс Эцэг тэнгэрээ зорьжээ.
Харри Поттер ба шидэт чулуу

Ж.К.Роулинг
Орчуулагч Д.Аюуш

Харри Поттер ой гарантай байхдаа эцэг, эхээсээ өнчирч нагац эгчийндээ өсжээ. Ямар хүний үр болохоо ч мэдэхгүй өссөн өнчин жаал 11 нас хүртлээ өөрөөс нь өөр азгүй амьтан энэ хорвоод үгүй гэж бодно. Нагац эгчийнхээ нөхөр Вернон, хүү Дадли хоёрт ад үзэгдэн гоочлуулдаг энэ хүү шатны доорх хонгилд унтдаг байлаа.
1 2 3 4 5