Ангилал: Түүх
Солонгосын сэргэн мандалт
О. Вөнчол
Орчуулсан Ж.Баттөр
1960-аад онд дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг байсан Өмнөд Солонгос 20 гаруй жилийн дотор үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй, мэргэжилтэй боловсон хүчинтэй, дэлхийн тэргүүлэгч улс болсон.
Хэний ч мэдэхгүй Мао
Юн Чан, Жон Холлидэй
Орчуулсан Г. Аким, Баабар, Ганбат, Ц.Гомбосүрэн, Ш. Одонтөр
1949 онд эх газрын Хятацыг өөрийн болгосон Маогийн дараагийн зорилго-дэлхийд ноёрхох байв. Маогийн зан авирын онцлог хийгээд эхнэр, хүүхэд, цаашлаад нууц амрагуудтайгаа хэрхэн ёс бус харьцаж байсан тухай баримтыг энэхүү бүтээл анх удаа нийтэд дэлгэж байна.
Түүхэн 500 алдартан дэлхий дахинд ба монголд

Орчуулсан Ц. Цэрэн

Дэлхий дахины болоод Монголын түүхэнд тэмдэглэхүйц үйл явдлын эзэн болсон алдартан, гавьяатнуудыг нэгэн дор багтаасан энэхүү түүхэн лавлах номыг Германы Виссэн Мэдиа компанитай хамтран гаргасан.
Монгол улс: 100 жил

Ч. Болдбаатар

XX зууны Монголын түүхийг сар, өдрөөр нь нарийвчлан харуулсан он дарааллын бичиг. Алдарт “Нууц товчоо”, “Эрдэнийн эрхи”-ээс авахуулаад түүх бичлэгийн баялаг намтартай монголчуудын хувьд сонгодог хэлбэртэй хроник хэмээх он дарааллын бичгээ бүтэн зууныг хамруулан гаргаж буй анхны жишээ энэ болж байна.
100 жил 100 хүн

С. Цэнддоо, С. Цацралт

XX зууны Монголын түүхэнд голлох үүрэг гүйцэтгэсэн суут 100 хүний тухай өгүүлсэн зургийн цомог. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулж АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгтэй хамтран гаргаж буй ном юм
100 жил 100 үйл явдал

Б.Цэнддоо, С.Цацралт

Монголын түүхэнд гүн ул мерөө үлдээсэн 100 үйл явдлыг өгүүлсэн зургийн цомог. Тусгаар тоггнолоо тунхагласан, их хядлага, соёлын довтолгоон, аж үйлдвэржилт, ардчилсан хувьсгал, Олимпийн аваргатай болсөн гээд нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн олон үйл явдал бидний хувьд мартагдашгүй ул мөр үлдээжээ
1 2 3 4 5 6