Шинэ бүтээгдэхүүн
Монгол хэлний зурагт тайлбар толь
Олон улсад зурагт номоороо алдартай QA INTERNATIONAL компанитай хамтран Өврийн зурагт монгол-англи толь, Таван хэлний зурагт толь, Халаасны зурагт монгол-англи, монгол-орос, монгол –солонгос, монгол-хятад толь номуудыг хэвлүүлсэн НЭПКО хэвлэлийн газрын хамт олон бид энэ удаад Монгол хэлний зурагт тайлбар толь хэмээх бүтээлийг уншигч Танаа өргөн барьж байгаадаа баяртай байна.
Соёлын довтолгоо
Соёлын довтолгооны түүх бол манай өнгөрсөн үеийн хамгийн сэтгэл татам хэсэг билээ. Нэгэн үе дэлхий дахиныг засан тохинуулж, алдар цуугаа түүхэнд үлдээсэн тал нутгийн баатрууд өөрийнхөө оюун сэтгэлгээг шинээр засан тохинуулах оролдлого энэ байв. Дэлхийг байлдан дагуулах амархан ч өөрийгөө өөрчлөн шинэтгэх, нураан түрэмгийлэгч, орхин одогчоос бүтээн босгогч, оршин суугч болгох нь амаргүй...
Стивэн Хокин
Стивэн арван дөрөв, таван настай байхаасаа тухайн үеийн сансар огторгуйн онолтой зөрчилдөж эхлэв. Сургуульд байхдаа Эдвин Хабблын 1920-иод онд хийсэн оддын гэрэл улаан спектрт шилжих тусам ажиглагч хүнээс хол байна гэсэн нээлтийг мэдэж авлаа. Энэ улаан шилжилт галактик болон ажиглагч хоорондын зайг хэмжих гол үзүүлэлт болсон юм.
Түүхэн 500 үйл явдал: Дэлхий дахинд ба Монголд
Эрхэм уншигчид аа! Та бүхэн Хүн хаанаас бий болсон бэ? Ромул гэж хэн байсан, Ром хоттой тэрбээр ямар холбоотой вэ? Монгол нутагт анхны төр улс хэдийд үүссэн бэ? Америкийн Тусгаар тогтнолын тунхаглал гэж юу юм бэ? Чингис, Хубилайн аян дайн, Монголын анхны ерөнхийлөгчийг хэдэн онд сонгосон зэргийг мэдэх үү?
100 жил 100 үйл явдал
Баримтаар нотлогдож буй өнгөрсөн үеийг бид түүх гэж ойлгодог. Түүхийн судалгаа нь хүний ирээдүй шиг хязгааргүй боломжтой зүйл. Гэвч өнгөрсөн үеэрээ аялах хязгааргүй боломж баримтаар хязгаарлагдаж байдаг. Бид монгол орныхоо нийгэм, улс төрийн амьдралын сүүлийн 100 жилийг 100 сэдэвт хуваан, гэрэл зургаар баримт болгон гэрчлэхийг хичээлээ. Альбомыг бүтээхдээ Монголын түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн...
Нирваан
Үнэний эрэлчин орь ганцаар аялдаг. Учир нь, үнэн гадна талд биш, дотоод чанадад байдаг тул хэн ч чамд хань болохгүй. Ганцаар одох аялалд чамайг түлхэж байгаагаа Багш мэддэг. Ялангуяа Будда үүнийг сайтар ухамсарладаг. “Би чамайг үнэнд хүргэнэ” гэж тэр хэзээ ч хэлдэггүй. Чи ганцаараа л явах ёстой. Мэдээж үүнд бэлтгэл хэрэгтэй. Төөрөх, саатах бүхий л тохиолоос сэргийлэх учиртай. Энэхүү бэлтгэлийг...
Пак Жөнхый
“Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү.” “Пак Жөнхый ерөнхийлөгчөөс Сөүлийн Их сургуулийн захиралд бичсэн...
Хөгжөөнтэй танин мэдэхүй
Зарим хүн долоо хоног архи уухгүй явж барахгүй байхад тэмээ бүтэн сар ус уухгүй явж чадна.
Путин
Владимир Путиныг юун түрүүнд КГБ-гээс гаралтай гэдгээр нь хүлээж авдаг. Их улс төрд хөл тавьсанд нь эмээж, чекист ерөнхийлөгчийн хэрэг байна уу гэх зарим нэгэн байхад нөгөө хэсэг нь ийм хүн итгэлтэй, ажил хэрэгч хэмээн сэтгэл хангалуун байлаа.
Зарлаагүй дайн
Халхын голын байлдааны түүх нь Монголын ард түмнээс улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан тэмцлийн түүхийн бүрэлдэхүүн хэсэг билээ. Халхын голын үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө зөвхөн нэг талыг барих, болсон явдлыг он жил өнгөрөх тусам танигдахгүй болтол гоёж чимэх болсон нь үзэл суртлын бодлого, нөлөөлөлтэй, нөгөө талаар амьд гэрч цөөрөх тусам үйл явдлыг дэвэргэх, гуйвуулах хандлага...
Хүүдээ бичсэн захидал
Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. «Чиний гарт чиний амьдрал байдаг. Хуйлаж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ» гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.
Ленин

Леонид Млечин
Орчуулсан: Ц.Даваажав, Д.Баярхүү


Владимир Ильич Ленин ХХ зуунд Оросын толгойг эргүүлэгч хамгийн гарамгай хүн байсан нь эргэлзээгүй. Төрөлхийн улстөрч түүнд эрч хүч, хүсэл тачаал, оюун ухаан харамгүй заяасан байжээ. Хэн ч түүн шиг нөхцөл байдлыг маш нарийн зөв дүгнэж, олон түмний санаа сэтгэлийг ойлгож, өөрийн бодлогыг өөрчилдөг байж  чадаагүй юм. Тэрбээр өөрөө өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхөөс ичиж байгаагүй, чиг шугамаа заримдаа бүр зуун наян градус өөрчлөхөөс айдаггүй байлаа.

Пак Гынхе

Зохиогч Пак Гынхе
Орчуулсан Ж.Баттөр, Г.Эрдэнэчимэг


Бүгд Найрамдах Солонгос Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн өөрийн намтар. Энэхүү ном нь нэг талаар хатагтай Пак Гынхегийн намтар хэдий ч нөгөө талаар түүний ирээдүйд хандсан амлалт, тэмүүллийг өгүүлэх ажээ. Эл номоор дамжуулаад монголчууд бид БНСУ-ын орчин үеийн түүх, нийгмийн өөрчлөлт, гадаад, дотоод бодлогын талаар ч тодорхой ойлголт авах болно.

Ирээдүйн технологи

Чарльз Пиддок
Орчуулсан Ү.Алтанцоож

Бидний аж төрөн буй ХХI зуун бол техник, технологийн их эрин билээ. Ирээдүй судлал нь ирээдүйд болж болох үйл явдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй баримт, олон талт судалгаанд тулгуурлаж урьдчилан таамагладаг шинжлэх ухааны салбар юм. Үүгээрээ шинжлэх ухааны уран зөгнөлөөс ялгаатай.

Янзын гоё амьтад

Наадаг зурагтай ном

National Geographic болон NEPKO publishing хамтран бүтээсэн Дэлхийн атлас, Эрдэс чулуулаг, Жаахан хүүхдийн талаар чиний мэдвэл зохих зүйлс, 100жил 100 үйл явдал, 100 жил 100 хүн,  МОНГОЛ, МОНГОЛЧУУД, МОНГОЛ ОРОН түүхийн алманах зэрэг олон номнуудыг уншигчиддаа хүргэсэн билээ.

Шинжлэх ухааны товч түүх

Билл Брайсон

Билл Брайсон...Энэ эрхмийн гаргасан номын хавтас дээр өөрийнх нь нэр номынхоо нэрээс том бичигддэг. Учир нь энэ нэр өөрөө брэнд юм. Түүний хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй бичигдсэн аялал, хэл шинжлэл, түүх, зугаатай танин мэдэхүйн гээд бүх номууд бэстсэллэр болдог ажээ.