Nepko books
Гаршсан гүйцэтгэгч

Зигмунт Зэйдлэр-Зборовски
Орчуулагч Баабар

Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2009 оны 5 сар Цаасны хэмжээ: 148х210 Хуудасны тоо: 190 ISBN: 978-99929-989-2-х

Польшийн детектив зохиолч Зигмунт Зэйдлэр-Зборовскигийн алдартай бүтээлийн нэг. Тухайн үедээ польш уншигчид “ЗЗЗ” буюу “Гурван З” хэмээн нэрлэдэг байсан түүний бүтээлүүд адал явдалт бичлэгийн төрөлд багтдаг.

Түүний Гаршсан гүйцэтгэгч номд хил хязгаар дамнан өрнөсөн Италийн мафи хоорондын зөрчлийг харуулжээ. Үйл явдал Польшид өрнөх бөгөөд Польшийн цагдаагийн ажилтнууд Италийн мафи хоорондын зөрчил дээр бууж байгаа гурвалжилсан өрнөлтэй энэхүү бүтээл гадаадын хэд хэдэн хэлээр орчуулагдсан байна.

Энэ номыг нийтлэлч Баабар 1978 онд, одоогоос 31 жилийн тэртээ польш хэлээс орчуулжээ. “Ө”, “Ү” үсэггүй орос бичгийн машин дээр цохисон орчуулгын ноорог нь Баабарын хувийн архиваас олдсоныг хэвлэн уншигч танд хүргэх гэж байна.

Тэгэхээр манай уншигчид тэр бүр “олонд танигдаагүй Баабар”-ын “цоо шинэ” нэг бүтээлтэй танилцах боломжтой боллоо гэсэн үг. Зигмунт Зэйдлэр-Зборовскигийн бүтээлүүд өнөө хэр нь Польшийн уншигчдын дуртай номуудын тоонд зүй ёсоор багтдаг юм.    
 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал