Nepko books
Карамазовын хөвүүд
Ф.М.Достоевский
Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2008 оны 10 сар Цаасны хэмжээ: 110х170 Хуудасны тоо: 248 ISBN: 978-99929-935-0-2
Хүн төрөлхтөний оюун санааны амьдралд түүхэн эргэлт хийсэн Оросын суут зохиолч Ф.Достоевскийн оргил бүтээлийн нэг. Зохиогч Алексей хэмээх нэгэн залуугийн түүхийг өгүүлсэн хоёр дэвтэр зохиол бичихээр төлөвлөсөн бөгөөд өдгөө хүн төрөлхтөний мэдэх болсон ном бол эхний дэвтэр нь юм. Зохиогч номынхоо хоёрдугаар дэвтрийг хараахан бичиж амжилгүй энэ ертөнцөөс Эцэг тэнгэрээ зорьжээ.

Ф.Достоевскийн энэхүү бүтээлийн Тэрслэл, Аугаа эрүүдэгч, Дэмийрэл гэсэн гурван бүлгийг утга зохиол шүүмжлэгчид онцгойлон авч үздэг. Олонхын эрх ашгийн төлөө хувь хүнийг юман чинээнд үздэггүй үхширмэл ёс суртахуун хүний амгалан жаргалангийн оромж мөн эсэхийг шүүн тунгаах цаг нэгэнт иржээ. Хоёр ботиор хэвлэгдсэн Карамазовын хөвүүд роман нь хялбаршуулсан найруулгаар хэвлэгдсэн.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал