Nepko books
Харри Поттер ба шидэт чулуу

Ж.К.Роулинг
Орчуулагч Д.Аюуш

Хавтас: Хатуу хавтастай Анхны хэвлэлт: 2009 оны 4 сар Цаасны хэмжээ: 150х225 Хуудасны тоо: 400 ISBN: 978-99929-61-18-Х
Харри Поттер ой гарантай байхдаа эцэг, эхээсээ өнчирч нагац эгчийндээ өсжээ. Ямар хүний үр болохоо ч мэдэхгүй өссөн өнчин жаал 11 нас хүртлээ өөрөөс нь өөр азгүй амьтан энэ хорвоод үгүй гэж бодно. Нагац эгчийнхээ нөхөр Вернон, хүү Дадли хоёрт ад үзэгдэн гоочлуулдаг энэ хүү шатны доорх хонгилд унтдаг байлаа.
 
Нэгэн өглөө учир битүүлэг захидал хүлээн авснаар шоовдор хүүгийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Харри Поттерийн эцэг, эх нь шидтэн төдийгүй ид шидийн ертөнцөд хүүгийн алдар хэдийн түгжээ. Харри хүү шидтэнүүдийн Хогвард сургуульд суралцан төрөлх авъяас билгээ тэтгэн квидичийн од болох төдийгүй олон олон адал явдалтай учирна.

Энэ хугацаанд хүү ид шидээр бүхнийг бүтээх аргагүй бөгөөд үнэнч нөхөрлөл, эр зориг, авхаалж самбаа юу юунаас чухал болохыг ухаарах ажээ.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал