Nepko books
Авлигын толь
Хавтас: Зөөлөн хавтастай Анхны хэвлэлт: 2008 оны 3 сар Цаасны хэмжээ: 130х190 Хуудасны тоо: 196 ISBN: 978-99929-67-06-4

Монгол улсын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн авлига, хээл хахууль, дуулиант хэргүүд, скандалын цоморлиг. Энэхүү номонд орсон хэрэг явдлууд нэг хэсэгтээ сонин болгоны нүүрэн дээр гарч, хүн бүхний амнаас дуулдаж, байгаад эцэстээ замхран оджээ. Зарим нэг нь тухайн үедээ зохисон, зохиогүй ял шийтгэлээ хүлээсэн нь ч байна. Энэхүү цоморлигт монголчуудыг зуурдхан ч болов гайхан бишрүүлээд адаг сүүлдээ нүүр хийх газаргүй болсон Өнөрмөө нараас эхлээд хэзээд санаж явууштай Давст уулын хэрэг хүртэл багтжээ. Мэдээж улс төрчдийн хийсэн булхай, будлиан ч дүүрэн. Нийгмээ эрүүл саруул байлгаж, хүн бүр сэтгэл тэнүүн амьдаръя гэвэл энэ номонд багтсан хэргүүдийг санаж сэрж явууштай.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал