Nepko books
Либертари үзэл

Эрх чөлөө... Энэ бол хүн төрөлхтний олон хэлний үгийн сан дахь хамгийн чухал үгсийн нэг гэдэг нь маргаангүй. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулж буй монголчууд бид эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ, эсвэл юу гэж ойлгох нь зүйтэй вэ? Олон арван жилийн түүхтэй улс төрийн онолд энэ тухай юу гэж авч үзсэн байдаг вэ?

Либертарианизм бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг улс төрийн үзэл юм.

Либертари үзэлтнүүд, хүн хэзээ ч бусдын эрхэнд халдах ёсгүй, хүн бүр өөрсдийн сонгосноор амьдрах эрхтэй гэж үздэг. Бүх хүн адил-тэгш хэмээн нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж байгаа л юм бол нэгийгээ нийгэм болоод бусдын тусын тулд үйлчлүүлэх ёсгүй хэмээнэ.

Либертари үзлийг шүүмжлэгчид хүмүүст ийм эрх чөлөөг тавьж өгөх нь сөрөг үр дагавар дагуулах болно хэмээн санаа зовнидог. Тэдний хэлж байгаагаар эрх чөлөө нь зарим талаараа л сайн зүйл, харин бид түүнийг гарцаагүй сайн сайхан үр дагавар гаргадаг болгож баталгаажуулах ёстой, төр-засаг нь дэвшилтэт соёл, шинжлэх ухааны хөгжил, эдийн засгийн цэцэглэлтийн баталгаа болох ёстой юм байх.

Та дээрх хоёр үзлийн алийг дэмжиж байна вэ? Номын дэд гарчигт дурдсанчлан либерал үзэл бол хүн бүрийн заавал мэдэж байх ёстой зүйл юм. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Номын ангилал