Хамтрагч байгууллагууд

Encyclopædia Britannica, Inc

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэвтэрхий толь.

Хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг мэдээллийн шилдэг охийн нэг болох, Encyclopædia Britannica, Inc.,  компанийн редакторуудын бэлтгэсэн англи хувилбар дээр үндэслэсэн Britannica Concise Encyclopædia нэвтэрхий толь анх удаа  монгол хэлээр 8 боть болон хэвлэгдэн гарсан юм. 240 гаруй жилийн түүхтэй Encyclopædia Britannica, Inc.,  компаниас энэхүү толийг монгол хэлээр орчуулах, Монголын түүх, газарзүй, соёлын ухагдахуун, алдарт хүмүүсийн намтар цадиг болон бусад мэдээллээр баяжуулан, үндэсний агуулга бүхий бүтээл болгоод хэвлэн гаргах эрхийг 2006 онд НЭПКО компанид өгсөн билээ.  Толилуулан буй нэвтэрхий тольд англи эхэд нь байсан манай гаригийн дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны холбогдолтой 25000 толгой үг дээр Монгол орны газар зүйн 800 гаруй нэр, улс үндэснийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн хүмүүс хүртэлх 1300 шахам намтрыг нэмж орууллаа. Түүнчлэн монголын түүхийн онцгой эргэлт болсон 1000 үйл явдлыг багтаалаа. Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Britannica-ширээний нэвтэрхий толь 8 боть бүтээл нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны томоохон оюуны бүтээл болсноороо 2011 онд Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртсэн билээ.

  • Britannica-ширээний нэвтэрхий толь
  • Britannica МОНГОЛ ХУРААНГУЙ ТОЛЬ
  • Britannica Discovery Library



Bertelsmann Wissen media  

Германы Wissen media бол олон жилийн түүхтэй, дэлхийд алдартай хэвлэлийн газар. Харин монголчуудтай 2007 оноос хамтран ажиллаж эхэлжээ. Түүний Монгол дахь хамтрагч Нэпко хэвлэлийн газраас энэ хугацаанд олон шилээвэр бүтээгдэхүүнийг уншигчиддаа эх хэлээр нь өргөн барив.  

-Дэлхийн атлас. Wissen media-гийн 2004 оны бүтээгдэхүүн. Монголын шинэ үеийн түүхэнд гарч буй дэлхийн анхны дэлгэрэнгүй атлас.  Түүнчлэн манай гаригийн үзэсгэлэнт газруудыг харуулсан хиймэл дагуулаас авсан зургийн цомгоор баяжуулсан нь ижил төрлийн бусад номоос ялгарах нэгэн онцлог болж байна. Энэхүү номонд зөвхөн физик газарзүй, сансрын зургуудаар зогсохгүй дэлхийн олон улсын угсаатан, түүх, улстөр, эдийн засаг, амьтан, ургамлын холбогдолтой сонирхолтой тайлбар өгүүлэл, гэрэл зургуудыг хавсаргасан нь уг бүтээлийг нэвтэрхий толийн шинж чанартай болгожээ. Испанид хэвлэв.

  • Түүхэн 500 алдартан
  • Түүхэн 500 үйл явдал
  • Монгол Улс:  100 жил
  • Дэлхийн атлас





Бид Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтарч хүүхэд, залуучуудад зориулсан “Эрдэс, чулуулаг” “Жаахан хүүхдийн талаар чиний мэдвэл зохих зүйлс” “ “Дэлхийн атлас, “Ирээдүйн технологи”, эх түүхийн холбогдолтой “Монгол, Монгол орон, Монголчууд”  алманах, 100 ЖИЛ 100 ҮЙЛ ЯВДАЛ “100 жил, 100 хүн” зэрэг олон сонирхолтой номыг уншигчиддаа бэлэг болгон барьсан билээ.

  • 100 ЖИЛ 100 ҮЙЛ ЯВДАЛ
  • 100 жил, 100 хүн
  • Хүүхэд, залуучуудад зориулсан дэлхийн атлас
  • “Эрдэс, чулуулаг”
  • “Жаахан хүүхдийн талаар чиний мэдвэл зохих зүйлс”
  • Ирээдүйн технологи
  • Монгол орон, Монголчууд алманах

Collins Cobild

Дэлхийн олон оронд хэвлэгдсэн алдарт Коллинзын Англи-Монгол толийг Collins Cobild-той хамтарч эрхлэн гаргав. Мөн Орос -Монгол толь, Англи хэлний суурь дүрэм, Голлох дүрэм, Миний анхны англи үгс, Миний анхны англи-монгол толь зэрэг  бүтээлүүдийг уншигчиддаа хүргэлээ.

Англи хэл дээр бүтээгдсэн толь бичгүүдээс хоёр хэл дээр зохиогддог цөөн толь байдгийн нэг нь дэлхийн хамгийн түгээмэл Коллинз толь. Англи-Орос, Англи-Хятад, Англи-Герман, Англи-Франц, Англи-Испани, Англи-Солонгос гээд дэлхийн олон хэл дээр орчуулагдаж байсан энэ толь бичгийг монгол хэл дээр анх удаа гаргаж байгаа нь энэ юм. Англи хэлний зарим толь бичиг уламжлалыг илүүтэй хүндэтгэн анхаардаг бол Коллинз толь нь шинэ үгс, амьд хэрэглээ, практик талыг чухалчилдгаараа ялгаатай. Нийт 40 гаруй мянган үг хэллэг, 60 орчим мянган орчуулгатай, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологи, банк санхүүгийн үг хэллэгээс энэхүү толь бичиг бүрдэнэ. Толь бичгийн мөн нэг давуу тал нь англи хэл дээр и-мэйл, намтар бичих, утсаар ярих болон харилцан ярианы загваруудыг багтааж, тоо, огноо, цаг хэлэх жишээг оруулсан.

QA International

Зурагт толь бичиг бүтээх тал дээр дэлхийд тэргүүлэгч Канадын QA International компанитай хамтран Өврийн зурагт толь-ийг гаргаж байсан. Энэ удаад тус компанитай хамтран 5 хэлний зурагт толь бичгийг гаргалаа. Дэлхийн 30 хэлнээ орчуулагдан 100 гаруй оронд 7 сая хувь борлогдож бэстсэллэр болсон Зурагт толь-ийн өврийн хураангуйлсан хэлбэр нь энэ билээ. Энэ гайхамшигт толь бичиг тухайн зүйлийг тодорхой зургаар харуулах төдийгүй түүнийхээ талаар гүнзгийрүүлэн мэдэхэд тань тус дөхөм болно.

Мөн QA International компанитай хамтран бүтээсэн Монгол-Англи, Монгол-Хятад, Монгол-Орос, Монгол-Солонгос гэсэн дөрвөн төрөлтэй. Монголчуудын хамгийн их хэрэглэдэг дөрвөн хэлээр Халаасны зурагт толь-ийг гаргасан нь гадаад хэл сонирхон суралцагч, гадаадад амьдарч буй хэн бүхэнд зориулагдсанаас гадна танин мэдэхүйн ач холбогдолтой билээ.

  • Өврийн зурагт толь
  • 5 хэлний зурагт толь
  • Халаасны зурагт толь Монгол-Англи, Монгол-Хятад, Монгол-Орос, Монгол-Солонгос

Dorling Kindersley

Шинжлэх ухаан

Айл бүрийн номын санд заавал байх ном. Манай хамт олноос уншигчиддаа өргөн барих томоохон бэлэг бол Их Британийн Dorling Kindersley компанийн “Шинжлэх ухаан” хэмээх цараатай бүтээл юм. Энэхүү гайхалтай нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлснээс авахуулаад өнөөгийн XXI зууны нанотехнологи хүртэл шинжлэх ухаан, техникийн дэвшлийг он дараалан танилцуулжээ. Чингэхдээ хүмүүс аугаа нээлтүүдэд хэрхэн хүрсэн тухай  зөвхөн өгүүлээд зогсохгүй тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил, эрдэмтэн мэргэд бидний ертөнцийг яаж өөрчилснийг харуулсан байна. Хүний сонирхлыг эрхгүй татах гайхамшигт зураг чимэглэл,  өнгө, загварын төгс шийдэл, энгийн, ойлгомжтой тайлбар өгүүллүүд бүхий тус бүтээл танд шинжлэх ухааны нарийн төвөгтэй ертөнцийг урьд хожид гарч байсан ямар ч номоос илүүтэйгээр яруу тодорхой тайлбарлан таниулах болно.

Phaidon press


Дэлхийд хамгийн олон тоогоор зарагдсан Урлагийн түүх номыг Их Британий алдарт Phaidon press-тэй хамтран монгол хэлээр гаргаж уншигчиддаа өргөн барив.

Э.Х.Гомбрихийн дүрслэх урлагийн түүхийг өгүүлсэн шилдэг бүтээл. Зөвхөн англи хэлээр 7 сая хувь борлогдсон эл бүтээл сүүлийн 50 гаруй жилийн турш урлаг сонирхогч, судлаач, шүүмжлэгч, уран бүтээлчдийн гарын авлага болсоор иржээ. Хадны сүг зургаас эхлээд Эртний Герег, Ромын домог зүй, Дундад зуун, Сэргэн мандал, модернизмын гээд бүхий л үеийн сор болсон бүтээлүүдийн талаар энэ номоос таньж мэдэж болно.

  • Урлагийн түүх

НЭПКО хэвлэлийн газар Oxford-ын Улс төрийн философийн удиртгал номын эрхийг авч та бүхэндээ хүргэсэн билээ.

Өнөөгийн ардчилсан нийгэмд улс төр хэмээх нарийн үзэгдлийн мөн чанарыг танин мэдэж, бидний эргэн тойронд болж буй олон үзэгдлийн учрыг тайлах хэрэгцээ өдөр тутам тулгардаг билээ. Үе үеийн мэргэдийн улс төрийн талаарх онол сургаалыг танин мэдэж,  улс төрийн талаар зохих мэдлэгтэй, ардчиллын үнэт зүйлсийг ойлгодог болоход танд энэ ном тусална. Лондоны их сургуулийн Коллежийн Философийн тэнхимийн багш Жонатан Волф эл бүтээлийнхээ гол зорилгыг “улс төрийн философийн гол асуудлууд, тэдгээрийн талаар философийн түүхэнд гарч байсан сонирхолтой санааг уншигчдад хүргэх явдал” хэмээн тодорхойлжээ. Та энэ номыг уншиж судалснаар та бидний хүсэн тэмүүлж буй нийгэм чухамдаа ямар байх ёстой, ардчиллын ололттой хийгээд дутагдалтай тал, түүнчлэн эрх чөлөө гэж юу болох гээд олон чухал асуудлаар философи үндэслэлтэй мэдлэг эзэмшинэ.

  • Улс төрийн философийн удиртгал

BIG APPLE AGENCY, INC.

Нэпко хэвлэлийн газраас BIG APPLE AGENCY, INC-аас эрхийг авч эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном Баабарын орчуулснаар уншигчдын гар дээр хүргэлээ.

Тал тал тийшээ үсчсэн олон их наяд атом маш нарийн өвөрмөц сонин байдлаар хоорондоо зохицож эвлэн угсрагдсаны дүнд чи буй болоод энд зогсож байгаа юм. Энэ бол өмнө нь огт байгаагүй, цаашид ч байхгүй, цор ганц удаа тохиолдох тийм л загвар эвлүүлэг. Цаашид олон жилийн туршид эдгээр өчүүхэн жижиг эгэл хэсгүүд амьдрал хэмээх таатай боловч үнэлж баршгүй ер бусын төлөвт дахин дахин бололцоо олгохын тулд сая сая харилцан үйлчлэлд оролцон гэмтэж бэртэлгүйгээр оршсоор байх болно гэж итгэнэм.

Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын түвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тоосонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.

Муу тал нь гэвэл атомууд тун тогтворгүй бөгөөд өөрсдийгөө чамд зориулах хугацаа нь тун ахар. Хүний амьдрал дунджаар 650 000 цаг үргэлжилдэг. Тэрхүү өчүүхэн хугацаа харван дуусахад атомууд чинь чимээгүй задран, өөр зүйлс болохоор салан одоцгооно. Гээд яая гэхэв дээ.

Тэглээ ч гэсэн энэ хорвоод олдож оршин байгаадаа баярлах хэрэгтэй шүү. Бүхий л орчлонд ийм тохиол тун ховор. Хоорондоо нэгдэж нийлэн амьдрал бий болгох дуртай манай дэлхийн атомууд өөр газар амьдрал үүсгэх дургүй. Химийн түвшиндээ амьдрал дэндүү энгийн л дээ, нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, жаахан кальци, хүхэр тэгээд өөр бусад жаал жуул элементүүд. Ердийн эмийн сангаас олж болох найрлага. Ийм зүйлс байхад л чамайг бүтээж болно. Чамайг бүтээсэн атомуудад байгаа хамгийн онцгой зүйл нь гагцхүү чамайг бүтээсэнд л байгаа юм. Чухам энэ л амьдралын гайхамшиг.

Ер нь атомууд орчлонгийн өөр хэсэгт амьдрал буй болгосон ч бай үгүй ч бай, үүнээс гадна тэд өөр бусад маш их зүйл хийдэг. Тэд бүх юмсыг бий болгож бүтээсэн. Атом байгаагүй бол ямар ч ус, агаар, хад чулуу, од гариг, алсын үүлс, хуйларч буй галактик буй болохгүй. Үй олон атом хаа сайгүй байдаг тул оршин буйг нь бид анзаардаг ч үгүй. Орчлон нь матерын эгэл хэсгээр дүүрч байх ёстой гэсэн хууль ч байхгүй. Гэрэл, хүндийн жин гэх мэтийн бидний оршихуй хамаардаг үзэгдэл ч заавал байх албатай юм биш. Ер нь орчлон өөрөө оршин тогтнож байх зайлшгүй шаардлага ч байхгүй. Урт удаан хугацаанд орчлон ерөөсөө байгаагүй. Орчлон гэж байгаагүй болохоор дундуур нь чөлөөтэй хөдөлж яваа энэ атом гээч юм ч огт байгаагүй. Ер нь юу ч хаана ч байгаагүй.

Тэгэхээр тэнгэрийн авралаар юутай ч гэсэн одоо атом байгаа юм байна. Өөрт чинь атом байна, тэдгээр нь нийлж байгаад чамайг бүтээчиж, тэгээд чи оршин тогтноод энд байж байгаа хэрэг. Чухам энд, XXI зуунд амьд оршин байгаагаа ойлгох хэмжээний ухаалаг байгаагийнхаа төлөө чи биологийн түүхэнд тохиолдсон дараалсан олон үйл явдалд талархах хэрэгтэй. Дэлхий дээр оршино, амьд байна гэдэг их төвөгтэй асуудал. Манай гариг дээр амьдрал үүссэнээс хойш оршин байсан нийт зүйлүүдийн 99,99 хувь нь өнөөдөр бидэнтэй цуг байхгүй. Тиймээс амьдралыг буй болгохдоо сүрхийгийн зэрэгцээ мөхөөхдөө бүр ч гаргуун гариг дээр бид ийнхүү оршин байгаа нь хачирхам явдал шүү.

Дэлхий дээр оршин буй биологийн зүйлийн дундаж нас дөрвөн сая орчим жил байдаг. Тэрбумаар тоологдох урт хугацаанд орших гэж байгаа бол атом шиг тогтворгүй байх шаардлагатай болно. Хэмжээ, өнгө, төрх гээд өөрийн бүх шинж тэмдгээ өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Үүнийг хэлэхэд амархан ч бодит байдал дээр санаан зоргоор амар эд биш. Учир нь өөрчлөлт хаанаас ч гараад ирж магадгүй. Эрт галавт байсан протоплазмын шөлөн дахь өчүүхэн дусал нь хоёр хөл дээрээ явдаг орчин үеийн оюунт хүн болон өөрчлөгдөх хүртэл тун урт хугацаа зарцуулсан. Энэ хооронд төрх болон шинж тэмдгээ ямар олон удаа сольсон гэж санана. 3,8 тэрбум жилийн өмнөх анхдагч амьдрал хүчилтөрөгчийг үзэж чаддаггүй байсан бол өнөөгийн амьдрал хүчилтөрөгчөөс ангид орших бололцоогүй. Сээр нуруу мөчтэй болж, өндөг дарж, агаарт нисэж, гялгар хайрс, дулаахан үслэг арьстай болж, хавтгай тэгснээ бөөрөнхий болж, модон дээр, газар доор амьдарч, буга шиг том хулгана шиг жижиг гэх мэтээр янз бүр болон сая сая удаа хувьсан өөрчлөгдсөн байх юм. Энэхүү урт хугацааны хувьслын ээдрээтэй замд гарсан яльгүй хэлбийлт болгон нь агуйн хананд наалдсан замаг, хад чулуут эрэгт хэвтэх далайн морь, амтат өтөөр амаа дүүргэх гэж толгой дээгүүр чинь хорин метрийн өндөрт дүүлээд эргэж шумбах шувуу болон хувирсан байна.

Төсөөлшгүй урт хугацааны хувьслын замыг туулан давж гарсан чухам тэр шугамд хамаарч байснаараа чи маш их азтай. Тэрнээс гадна өөрийн чинь дээд угшил гайхалтай тохиолдлоор өдийг хүрсэн гэдгийг санаарай. Уулс, гол мөрөн, далай тэнгис оршсоор байсан 3,8 тэрбум жилд эх эцгийн чинь аль аль талын дээд угшил нэг нэгнээ зөв олж, үр удмаа үлдээхүйц эрүүл саруул байж, азтай хувь тавилан болон нөхцөл нь бүрдсэний хүчээр удмаа үлдээх хүртлээ хангалттай урт насалжээ гэдгийг эрэгцүүлж нэг бодоорой. Гинжээ таслахгүйгээр бүр нэг бүрчлэн ийм азтай зам туулсан байна. Генетик материалаа зөв хосдоо хэрэгтэй агшинд нь дамжуулахаасаа өмнө чамтай холбоотой бүх дээд угшлынхнаас хэн нь ч няц дарагдаагүй, амьтны зууш болоогүй, усанд живээгүй, өлбөрч үхээгүй, үр удмаа үлдээж чадахгүй хэмжээнд шархтаж бэртээгүй явсаар эцсийн бүтээгдэхүүн болох чи мэндэлжээ.

Энэ ном чухам энэ тухай, ялангуяа бид хэрхэн бараг юу ч биш байснаа ямар нэгэн юм болсон болон завсар хооронд нь хийгээд дараа нь юу тохиосон тухай өгүүлэх болно. Энэ номд их олон зүйлийн талаар өгүүлэхээр зорьсон тул Бараг бүх юмны тухай товч цэдэг гэж нэрлэсэн. Өөр нэр өгөх аргагүй байлаа. Яагаад ингэж нэрлэсэн учир нь энэ номыг уншиж дуусах үед л ойлгогдох байхаа.

  • Билл Брайсон

 

Нэпко компани 2008 оны хоёрдугаар сард Скай их дэлгүүрт Nepko books гадаад номын дэлгүүрээ нээсэн. Nepko books дэлгүүр нь дэлхийд алдартай Британника компанийн бүх төрлийн нэвтэрхий толь бичгийг худалдаалдаг бөгөөд сонирхогчдын дунд дан ганц нэвтэрхий толь бус мэргэжлийн номуудын эрэлт хэрэгцээ нэлээд байдгийг ажигласны үндсэн дээр уран барилга, дизайн, урлаг, гэрэл зургийн ном хэвлэлээр дагнан ажиллаж дэлхийд тэргүүлэгч болсон Австрийн Phaidon Press Limited, Германы Taschen компанийн номнуудыг оруулж ирдэгийг уншигчид маань хэдийн мэддэг болсон байна.

Бид дэлхийн номын зах зээлд тэргүүлэгчдийн нэг Taschen компаний номнуудаас монгол хэлнээ гаргаж уншигчиддаа өргөн барихаар төлөвлөж байна.

Нэпко хэвлэлийн газар Curtis Brown-тай хамтран ажиллаж айн рэндийн Магтуу, Томас Л.Фрийдманы  Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий  зэрэг бүтээлийг монголчууддаа өргөн барьсан билээ. Мөн Фрэнсис Фукуяамагийн Итгэл, Төрийг цогцлоохуй, Улс төрийн дэглэмийн үүсэл зэрэг олон ном удахгүй хэвлэгдэн уншигч таны гарт очих гэж байна. 
  • Francis Fukuyama
  • Trust
  • Ayn Rand
  • Hot, Flat & crowded
  • The origins of political order
  • State building


Бид өмнө нь christopher little literary agency-аас авсан албан ёсны эрхийн дагуу Ж.К.Роулингийн Харри Поттер хэмээх гайхамшигт зохиолын Харри Поттер ба Шидэт Чулуу, Харри Поттер ба Нууцат Танхим ботиудыг хүүхэд багачууддаа толилуулсан билээ. Бид энэхүү цувралын дараагийн ботиудыг  уншигчиддаа хүргэхээр  ажиллаж байна.


Wiley

Бид өмнө нь christopher little literary agency-аас авсан албан ёсны эрхийн дагуу Ж.К.Роулингийн Харри Поттер хэмээх гайхамшигт зохиолын Харри Поттер ба Шидэт Чулуу, Харри Поттер ба Нууцат Танхим ботиудыг хүүхэд багачууддаа толилуулсан билээ. Бид энэхүү цувралын дараагийн ботиудыг  уншигчиддаа Нэпко хэвлэлийн газар Wiley-тэй хамтарч Санхүү хариуцсан захирлын ширээний ном-ыг эрхлэн гаргав. 
 
Стивен М.Брагг
 
Өнөө үеийн Санхүү хариуцсан захирлын үүрэг хариуцлага нь чухал хэвээр байхын хамт олон талын өргөн хүрээг хамарсан, эрч хүчтэй болж байна. Энэхүү ном нь Санхүү хариуцсан захирал ажилд орсон анхны өдрүүдэд чухам юу хийхээс авахуулаад үр дүнг сайжруулах, эрсдэлийг бууруулах, компаниа өрсөлдөх чадвартай байлгахад захирлуудад тус дөхөм болох шилдэг практик туршлагаар дүүрэн төдийгүй ирэх мянганы танилцуулах хуудас болсон ном юм.
хүргэхээр  ажиллаж байна.

GLOBALFLIAR LTD

Манай хэвлэлийн газраас түүхт хүмүүсийн намтрыг өгүүлсэн цувралуудыг гаргадгийн нэг нь Хэний ч мэдэхгүй Мао юм. 
 
Юн Чан, Жон Холлидэй
 
1949 онд эх газрын Хятацыг өөрийн болгосон Маогийн дараагийн зорилго-дэлхийд ноёрхох байв. Тэрээр эл мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд 38 сая хүнийг өлсгөлөнгөөр үхүүлсэн нь хүн төрөлхтний түүхэнд ховорхон тохиолдсон их гамшиг байлаа. Маогийн зан авирын онцлог хийгээд эхнэр, хүүхэд, цаашлаад нууц амрагуудтайгаа хэрхэн ёс бус харьцаж байсан тухай баримтыг энэхүү бүтээл анх удаа нийтэд дэлгэж байна.
 

Wisdom tree publishing

Wisdom tree publishing хэвлэлийн газрын гаргасан Пак Жөнхый Солонгосын сэргэн мандалт номыг орчуулах эрхийг албан ёсоор худалдан авч монгол уншигчидынхаа хүртээл болгов. 

 
1960-аад онд дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг байсан Өмнөд Солонгос 20 гаруй жилийн дотор үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй, мэргэжилтэй боловсон хүчинтэй, дэлхийн тэргүүлэгч улс болсон. Төрийн эргэлтээр гарч ирсэн ерөнхийлөгч Пак Жөнхый “Умард Солонгосыг гүйцье” уриа дэвшүүлэн улс орноо хэрхэн босгосныг задлан шинжилсэн бүтээл.

 


Нэпко хэвлэлийн газар тус компанийн хар судар бүтээлийг та бүхэндээ хүргэсэн билээ. Бидний дараагийн хамтын ажиллагаа on china номыг тун удахгүй уншигчиддаа өргөн барих болно. 
 
Хар судар
 
Орхан памук 
 
Постмодернистуудын томоохон төлөөлөгч, туркийн зохиолч орхан памукийг дэлхий дахинаа алдаршуулсан бүтээл. Алга болсон үеэл ах хийгээд эхнэрээ хайсан хуульч эрийн дотоод ертөнцийг өгүүлэх эл зохиол 1990 онд анх хэвлэгдэж дэлхийн олон хэлнээ орчуулагдсаны отгон нь ийнхүү монгол хэлээр гарч байна.
  • The black book
  • On china