Nepko books

Нэпко компани 2008 оны хоёрдугаар сард Скай их дэлгүүрт Nepko books гадаад номын дэлгүүрээ нээсэн. Nepko books дэлгүүр нь дэлхийд алдартай Британника компанийн бүх төрлийн нэвтэрхий толь бичгийг худалдаалдаг бөгөөд сонирхогчдын дунд дан ганц нэвтэрхий толь бус мэргэжлийн номуудын эрэлт хэрэгцээ нэлээд байдгийг ажигласны үндсэн дээр уран барилга, дизайн, урлаг, гэрэл зургийн ном хэвлэлээр дагнан ажиллаж дэлхийд тэргүүлэгч болсон Австрийн Phaidon Press Limited, Германы Taschen компанийн номнуудыг оруулж ирж байна. Phaidon Press Limited 1923 онд сууриа тавьж боломжийн үнэтэй сайн чанарын ном хэвлэн нийтлэх зорилготой байгуулагджээ. Анхандаа уран зохиол, түүх, философийн номуудыг хэвлэн гаргадаг байгаад 1936 онд том хэмжээтэй номыг анхлан гаргасан нь Ван Гог, Ботичэлли болон Францын имперсионистуудын бүтээл байлаа.

Дайны жилүүдэд Веннд нацистууд орж ирснээр тус компани Англи руу нүүхэд хүрсэн бөгөөд өдгөө Лондон, Милан, Токио, Нью-Иорк, Парис, Берлин хотуудад салбартай үндэстэн дамнасан томоохон компани болж өргөжөөд байна. Германы Taschen компани нь 1980 оноос эхлэн архитектур, урлаг, уран зураг, кино, дуу хөгжим, дизайн, эротик, аялал жуулчлал, загвар, гэрэл зургийн номуудаар дэлхийд тэргүүлж, АНУ, Испани, Герман, Франц, Хонг Конг, Япон, Англи зэрэг орнуудад салбарлаж үйл ажиллагаагаа явуулдаг.

Дэлхийд тэргүүлэгч хэвлэлийн компаниудаас гадна номын худалдаа эрхэлдэг Английн нэлэээд хэдэн компаниудаас оруулж ирсэн дан ганц мэргэжлийн бус ямар ч насны хүний сонирхол, хоббид нийцэх хоолны, хувцас загварын, дасгал иогийн, интериер дизайны, фото зургийн, хүүхдийн, амьтдын, машин техникийн, ургамал цэцгийн гэх мэт олон төрлийн номыг та манай дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Уншигч та Nepko books дэлгүүрээр зочлохдоо хамгийн сүүлийн үеийн бүх төрлийн танин мэдэхүйн номуудаас сонголтоо хийж болно.