Танилцуулга

Монголын анхны хэвлэлийн газар НЭПКО компани 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө номын хорхойтон хэн бүхний танил, нэр хүндтэй байгууллага болжээ.

Бид шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээлүүдээс эхлээд хэлний толь бичгүүд, дотоод, гадаадын сонгодог болон шинэ уран зохиолуудыг ямагт зохиогчийн эрхтэйгээр эрхлэн гаргасаар ирлээ. Үүний дотор 2010 онд монгол хэлээр гарсан Британника-ширээний нэвтэрхий толь, 2012 оны Дэлхийн нэн шинэ атлас, Э. Гомбрихийн Урлагийнтүүх, мөн Коллинзын толь бичгүүд Таван хэлний зурагт толиуд, Монголын түүхэн ойд зориулсан зурагт альбомууд, монгол хэл дээрх дэлхийн бэстсэллэрүүд зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчид ба хэдэн арваас эхлээд хэдэн зуун эрдэмтэн судлаачдын хөдөлмөрөөр бүтсэн томоохон бүтээлүүдээрээ Монголын уншигчдын талархлыг хүлээв.

Манай хэвлэлийн газар Олон улсын номын үзэсгэлэн яармагт жил бүр оролиож гадаадын нэр хүндтэй компаниудтай холбоо харилиаа тогтоодог. Бид дэлхийд алдар нь түгсэн АНУ-ын Encyclоpedia Britannica inc болон National geographic, Германы Wissenmedia, Их Британийн Collins Cobuild болон Phaidon Press, Канадын QA зэрэг хэвлэлийн компаниудтай түншилж чансаатай бүтээгдэхүүнийг нь монгол хэлээр эрхлэн гаргадаг юм.

 

Манай компани Монголын нэр хүндтэй уран бүтээлчид, орчуулагч нартай хамтран ажиллаж тэдний олон бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшдэг. Тухайлбал нийтлэлч, Монголын түүхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автор Баабар, монгол уншигчдын дуртай зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, Монголын нэрт орчуулагч и.Гомбосүрэн, Г.Аким, Ц.Цэрэн, Ц.Сүхбаатар, П.Бадрал нарын зэрэг хамтран ажиллагсадаа дурдахад таатай байна.

Бид иаашид Английн DK хэвлэлийн газрын Шинжлэх ухаан, мөн Билл Брайсоны Шинжлэх ухааны товч түүх зэрэг иараатай бүтээлүүдийг уншигчдынхаа хүртээл болгохоор зэхэж байна.