Эдийн засгийн онол судалж буй хэн бүхэнд тэр бүү хэл энэ чиглэлийн багш нарт ч гарын авлага болохуйц дэлхий дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл. Харвардын Их сургуулийн профессор Н.Грегори Мэнкьюгийн Эдийн засгийн ухаан бүтээлдээ А.Смитээс эхлээд өнөөдрийн эдийн засгийн онолчдын үзэл баримтлал, сургаал номлолыг практиктай хослуулан энгийн жишээгээр дэлгэрүүлэн ойлгоход дөхөм тайлбарласан энэ сурах бичгийг анх удаа албан ёсоор Микроэкономикс, Макроэкономикс хоёр дэвтрээр хэвлэгдлээ. Номд эдийн засгийн үндсэн зарчмуудыг томьёолсны дээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн уналтын цаад шалтгааныг оношилж, “үл үзэгдэх гар”-ын гавьяаг тод томруулан харуулсан байна.Зөөлөн хавтастай
Анхны хэвлэлт
2009 оны 11 сар
Цаасны хэмжээ: 203*147
Хуудасны тоо: 296, 348
ISBN: 978-99929-989-6-2
978-99929-0-161-6
Анхны хэвлэлт
2009 оны 11 сар
Цаасны хэмжээ: 203*147
Хуудасны тоо: 296, 348
ISBN: 978-99929-989-6-2
978-99929-0-161-6