Авторууд
Бат-Эрдэнийн БАТБАЯР

Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй тэрээр Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон.

Баабарын Бүү март. Мартвал сөнөнө, Айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Монголчууд: Нүүдэл Суудал, Дори идэр дүүдээ зөвлөх нь зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн ХХ зууны Монгол: Олз ба Гарз ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн Өдрийн сонин-д Баабар ингэж өгүүлэв буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ Баабар ингэж өгүүлэв 3 боть ном хэвлүүлсэн.


Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Зохиогчийн бүтээлүүдээс дурдвал:

​Бат-Эрдэнийн БАТБАЯР
​Бямбажавын ЦЭНДДОО
​Вандангийн УЯНГА
​Долгорын ТҮМЭН-ӨЛЗИЙ
​Доржпаламын ХҮРЭЛХҮҮ
​Лувсандоржийн АМАРСАНАА
​Пүрэвийн БАДРАЛ
​Цэрэнпилийн ГОМБОСҮРЭН
​Чунтын БОЛДБААТАР