Авторууд
Доржпаламын ХҮРЭЛХҮҮ
Нэпко хэвлэлийн газрын орчуулагч, редактор Доржпаламын Хүрэлхүү 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 онд МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. 2009 оноос Нэпко хэвлэлийн газарт ажиллаж буй.

Түүний хамгийн цараатай туурвил нь Монголын шинэ үеийн түүхэнд гарсан дэлхийн анхны дэлгэрэнгүй атлас-Дэлхийн нэн шинэ атлас (WissenMedia, Герман) юм.  Тэрээр мөн 8 боть Британника ширээний нэвтэрхий толийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.

Редактор Д. Хүрэлхүүгийн бусад томоохон бүтээлээс Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран туурвисан Хүүхэд залуучуудад зориулсан дэлхийн атлас-ыг дурьдаж болно.

Өдгөө Английн алдарт DK (Dorling Kindersley) компанийн бүтээл Science (Шинжлэх ухаан) номын монгол хэвлэлийн ерөнхий редактороор ажиллаж байна. 
​Бат-Эрдэнийн БАТБАЯР
​Бямбажавын ЦЭНДДОО
​Вандангийн УЯНГА
​Долгорын ТҮМЭН-ӨЛЗИЙ
​Доржпаламын ХҮРЭЛХҮҮ
​Лувсандоржийн АМАРСАНАА
​Пүрэвийн БАДРАЛ
​Цэрэнпилийн ГОМБОСҮРЭН
​Чунтын БОЛДБААТАР